Цахилгааны хөнгөлөлт, урамшууллыг энэ сарын 1-нээс авах боломжтой
2011.11.15

Цахилгааны хөнгөлөлт, урамшууллыг энэ сарын 1-нээс авах боломжтой

Цахилгааны хөнгөлөлт, урамшууллыг энэ сарын 1-нээс авах боломжтой
ТОВЧХОН
  • Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох журмыг Засгийн газраас хэлэлцэн гаргасан билээ.
  • Нийслэлд түүхий нүүрс хязгаарлах бүсэд орсон 50 хорооны 100 мянга илүү өрх бий.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох журмыг Засгийн газраас хэлэлцэн гаргасан билээ. Журам батлагдсанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрх цахилгааны үнэндээ 50 хувийн урамшуулал эдлэх болж байна.

Энэ талаар Нийслэлийн агаарын чанарын албаны ахлах мэргэжилтэн Ц.Цолмонгоос тодруулга авлаа.

-Хязгаарлалтын бүсийн айл өрхөд үзүүлэх цахилгааны хөнгөлөлт, урамшууллын талаар тодруулна уу?
-Нийслэлд түүхий нүүрс хязгаарлах бүсэд орсон 50 хорооны 100 мянга илүү өрх бий. Эдгээр өрх цахилгаан болон эрчим хүчний хөнгөлөлт, урамшуулалд бүрэн хамрагдах боломжтой. Засгийн газраас тогтоосон журам нь үнийн хөнгөлөлт, урамшуулал гэсэн хоёр янз. Цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдсон цахилгаан халаагуур бүхий «Цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэрээ» байгуулсан хэрэглэгчийн цахилгааны шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл сунгаснаар хэрэглэсэн цахилгааны үнийг нь хөнгөлөх юм. Хөнгөлөлт олгох цахилгааны сарын хэрэглээний дээд хязгаар 3600 кВт.цаг байна. Иргэдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлнө гэсэн үг. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх ёстой бөгөөд эрчим хүчнийхээ төлбөрийг сар тутам тогтоосон хугацаандаа төлж, төлбөрийн ямар нэгэн өргүй байхаар журамд тусгасан байгаа. Урамшуулалд хязгаарлалтын бүсэд байгаа 100. мянган өрх нь боловсруулсан түлш, коксон түлш хэрэглэж, гэрээ стандартын дагуу дулаалсан, сэргээгдэх эрчим хүч хэрэглэсэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд  үүнд хамрагдана.
-Иргэд урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдахын тулд хаана хандах вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний дэд хорооны даргаар дүүргүүдийн Засаг дарга нар ажиллаж байгаа. Тиймээс Агаарын бохирдлын үндэсний хорооны дүүргийн салбар хороогоор дүгнэлт гаргуулан, түүнийг нь дараагийн шатны байгууллага нь хянан гэрээ хийнэ.
Жишээ нь, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Дорж хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй бол дүүргийнхээ хороонд хүсэлтээ гаргаад, үүнийх нь дагуу Засаг даргаар ахлуулсан баг шалган, тухайн айлыг боловсруулсан түлш хэрэглэдэг нь үнэн гэсэн тодорхойлолт гарган дүүргийнхээ үйлдвэр, үйлчилгээний хэлтэст өгөх юм. Дүүрэг үүнийг нь нэгтгэн хэрэглэгчдэд үйлчлэх төвд өгснөөр үнийн хөнгөлөлт, урамшууллыг эдэлнэ. Дан ганц өрхөөрөө биш, харин дүүрэг нь айлуудынхаа нэгдсэн тодорхойлолтыг хийгээд бөөнөөр нь хөнгөлөлт, урамшуулалд хамрагдвал илүү хурдан шуурхай, амар хялбар ч байх болно.
-Хэзээнээс эхэлж хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах вэ?
-Засгийн газрын тогтоол энэ сарын 1-нд гарсан байгаа. Дүүргийн Засаг дарга нар айл өрхүүдийн талаарх тодорхойлолтоо хурдан гаргаж өгнө, тэр хэмжээгээр шийдэгдэх боломжтой. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа айл өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
Нийтлэлч
Д.Сувд
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.