"Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрэгжүүлэх нь" сэдвээр сургалт семинар болно
2011.11.15

"Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрэгжүүлэх нь" сэдвээр сургалт семинар болно

Төрийн өмчийн хороо
ТОВЧХОН
  • "Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрэгжүүлэх нь" сэдвээр сургалт семинарыг 2011 оны 11 дүгээр сарын 15,16,17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Төрийн өмчийн хороо Азийн хөгжлийн банктай хамтран "Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрэгжүүлэх нь" сэдвээр сургалт семинарыг 2011 оны 11 дүгээр сарын 15,16,17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 2011 оны 11 дүгээр сарын 15-нд Төрийн өмчийн хорооны гишүүд болон дарга, мэргэжилтнүүд, 16-нд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Их сургууль болон төрийн бус байгууллагын төлөөлөл, 17-нд яамдын төлөөллүүд тус тус хамрагдах юм. Cургалт семинарыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нээж үг хэлэх бөгөөд Азийн хөгжлийн банкны зөвлөх Д.Ханкинсон, Ж.Харрис нар Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар илтгэл тавьж хүмүүсийн сонирхосон асуултад хариулт өгөх юм байна.
Нийтлэлч
Төрийн өмчийн хороо
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.