476.9 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээнд зарцуулжээ
2011.11.15

476.9 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээнд зарцуулжээ

тэтгэвэр, тэтгэмж
ТОВЧХОН
  • Нийт зардлын 74.5 хувь буюу 272.3 тэрбум төгрөгийг 204.4 мянган өндөр насны тэтгэвэр авагчдад зарцуулжээ.

Нийгмийн даатгалын сангуудаас энэ оны эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор 2580.7 мянган иргэнд 476.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээ олгожээ.
Тухайлбал, тэтгэврийн даатгалын санд 267.7 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авагч 295.9 мянган иргэдийн тэтгэвэрт 365.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 79.5 тэрбум төгрөгөөр, зарлага 80.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зардлын 74.5 хувь буюу 272.3 тэрбум төгрөгийг 204.4 мянган өндөр насны тэтгэвэр авагчдад зарцуулжээ.
Харин тэтгэмжийн даатгалын санд 19.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авагч 111.5 мянган иргэдэд 24.5 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс орлого 5.4 тэрбум төгрөгөөр, зарлага 5.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Нийтлэлч
Статистикийн хорооны мэдээ
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.