Такси, зориулалтын зогсоолоос үйлчилнэ
2011.11.14

Такси, зориулалтын зогсоолоос үйлчилнэ

Такси, зориулалтын зогсоолоос үйлчилнэ
ТОВЧХОН
  • Нийслэлд өнөөдрийн байдлаар 9 аж ахуйн нэгжийн 551 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг.
  • Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар 10 таксины зогсоолыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Өнөөдрөөс такси зориулалтын зогсоолоос үйлчилнэ.  Иргэн та дуртай газраасаа гар өргөж такси барьдаг уу. Тэгвэл энэ эрх чөлөөтэй боловч замбараагүй байдал цэгцрэх нь. Нийслэлд өнөөдрийн байдлаар  9 аж ахуйн нэгжийн 551 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар 10 таксины зогсоолыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Таксины зогсоолыг 8-10 такси зогсох талбайтай, зорчигчдод зориулсан сүүдрэвч, сандал, хогийн савтай, тусгайлан ялгасан өнгөтэй, зогсоолын тэмдэгтэйгээр барьж байгаа юм.

Энэ ажил эхнээсээ биелэлээ олж эхэллээ. Тодруулбал IV хороолол, Сансрын колонк, X хороолол, Бөмбөгөрийн урд, XVI хороолол, Барилгачдын талбай, 32-ын тойрог, 21-р хороолол зэрэгт байрлалтай зогсоол дээрээс таксинууд иргэдэд үйлчилнэ. Нэг үгээр хэлбэл иргэн та зориулалтын зогсоолоос таксинд сууна гэсэн үг. Такси үйлчилгээний компаниуд зориулалтын зогсоолоос зорчигчдод хэрхэн үйлчилж байгааг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хянаж ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Нийслэл хотод "Сити такси", "УБ такси транспорт сервис", "Очиржамц", "Улаанбаатар такси", "Тариат трейд", "Билэгт дөлгөөн", "Монгол нунхёб", "Тэбэ сервис" зэрэг такси үйлчилгээний компаниудын найдвартай тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.