Хилийн чанадад байгаа 26000 иргэн бүртгэгдээд байна
2011.11.14

Хилийн чанадад байгаа 26000 иргэн бүртгэгдээд байна

26000 иргэн бүртгэгдээд байна
ТОВЧХОН
  • УБЕГ-аас өгч буй мэдээллээр хилийн чанадад дахь иргэний шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар нийт 26000 гаруй иргэн хамрагдаад байна
УБЕГ-аас өгч буй мэдээллээр хилийн чанадад дахь иргэний шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар нийт 26000 гаруй ир¬гэн хамрагдаад байгаа бөгөөд эдгээ¬рийн 85 хувийнх нь бүртгэлийн мэдээлэл шалгагдан баталгаажиж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүргэгдээд байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар АНУ, Австрали, Англи, Австри, БНАСАУ, Беларусь, Бельги, Болгар, Вьетнам, Герман, Египет, Казахстан, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Польш, Сингапур, Солонгос, Тайвань, Таиланд, Турк, Украин, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг 30 гаруй улсын дипломат төлөөлөгчийн газарт хилийн чанадад дахь иргэний шинэчилсэн бүртгэл явагджээ. Эдгээр улсаас монголчууд олноор суудаг БНСУ-д 10715, АНУ 4010, Чех 2960, Англи 1568, Швед 1462, Франц улсад 1035 иргэн тус тус бүртгэгдсэн байгаа аж.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.