"Тогтвортой амьжиргаа-II" төслөөс зээл олгохоор болов
2011.11.14

"Тогтвортой амьжиргаа-II" төслөөс зээл олгохоор болов

"Тогтвортой амьжиргаа-II" төслөөс зээл олгохоор болов
ТОВЧХОН
  • Энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор шаардлагад нийцсэн арилжааны болон банк бус санхүүгийн байгууллагуудыг сонгон шалгаруулахаар болов.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа-II" төслийн хүрээнд "Бичил санхүүгийн хөгжлийн сан"-аас санхүүгийн болон бүтэц зохион байгуулалтын хувьд иргэдэд тогтвортой үйлчилгээг хүргэх, байнгын орлого бий болгох үйл ажиллагааг дэмжих, ядуу болон бага орлоготой өрх, иргэдэд зээл олгохоор болжээ.

Энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор шаардлагад нийцсэн арилжааны болон банк бус санхүүгийн байгууллагуудыг сонгон шалгаруулахаар болов.

"Бичил санхүүгийн хөгжлийн сан" нь шаардлага хангасан арилжааны болон банк бус санхүүгийн байгууллагуудад таван тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг хуваарилах юм. Харин шалгарсан байгууллага зээлийн эх үүсвэрийг 21 аймагт дамжуулан зээлдүүлэх юм байна.
Эх сурвалж
Улс төрийн тойм
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.