2011.11.14
Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр
Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр
ТОВЧХОН
- Телевиз, радиогоор бензиний үнэ 30 төгрөгөөр нэмэгдсэн гэдэг мэдээллийг сонсоод “Барс” захыг зорив.
- Бензиний үнэ нэмэгдэхээр юмны үнэ өсдөг бичигдээгүй хуулийн үйлчлэлийг сонжихоор уг худалдааны төвийг зорьсон хэрэг.
Телевиз, радиогоор бензиний үнэ 30 төгрөгөөр нэмэгдсэн гэдэг мэдээллийг сонсоод “Барс” захыг зорив. Бензиний үнэ нэмэгдэхээр юмны үнэ өсдөг бичигдээгүй хуулийн үйлчлэлийг сонжихоор уг худалдааны төвийг зорьсон хэрэг. Угтаа дөрвөн сарын дотор хоёр ч удаа үнэ нэмэгдсэн болов уу гэх “айдас”-тайгаар “Барс”-ыг зорьж байгаа минь энэ.
Махны үнэ 200 төгрөгөөр...
Амралтын өдөр болоод ч тэр үү “Барс” захад хүний хөл хөдөлгөөн ажлын өдрөөс бага байлаа. Гэвч хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулах гэсэн хүсэлтэй хүмүүс чамгүй. Зарим нэг нь худалдагчдаас үнэ асуухаасаа урьтаж “танайх үнээ нэмсэн үү” гэж асуух. Энэ асуултад толгой дохих нь дохихгүйгээсээ илүү байх аж. Үнийн нэмэгдэлтэд өртсөн эхний бүтээгдэхүүн бол мах. Өнгөрөгч аравдугаар сард 4300-5000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан махны үнэ одоогийн байдлаар 4500-5500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ тухай худалдагчаас нь асуухад “Нэмээгүй шүү дээ. Ямар ч нэмэх юм байхгүй. Харин ч хямдруулаад зарж байна” гэж хариулж байна. Чухамдаа “Барс”-д байдаг махны тасагт ингэж хариулах хүн олон. Гэсэн ч энд мах авах гэж битгий хэл сонирхоод явж байгаа хүн цөөхөн таарсан юм. Эдгээр хүмүүсийн нэг нь 60 эргэм насны эрэгтэй.
Махны худалдагчтай нэлээд хэдэн минут ярьсаны эцэст гайгүй буулгаад авав бололтой инээмсэглэсээр явж одов. Харин үүний дараа нөгөө эрэгтэйд мах зарсан худалдагчийг “хөрш” худалдагчид нь загнаж гарлаа. Учир нь энэ худалдагч махныхаа үнийг унагаасан болохоор тэр. Хүн үйлчлүүлэхгүй байгаа болоод ч тэр үү, худалдаж авах хүн нь цөөн болоод ч тэр үү махны үнэ асуусан зарим нэг залуусыг загнаад хөөж байгаа харагдав. “Чухам яагаад нэмж байгааг өвөө нь нэг л ойлгохгүй байна. Үүнийг төр засаг л зохицуулдаг л байх даа. Одоо байгаа хэдээрээ эндээс л юм авдаг байхдаа” гэж Сүхбаатар дүүргийн өндөр настан Ц.Даржаа ярьж байсан юм.
Угтаа ингэж зарим нэг нь ярьж байхад үнийн өсөлтийг гайгүй гэж бодсон нэг нь ч байна. “Үнийн өсөлт гээд байгаа нь нэг их харагдахгүй байна. Гэхдээ ноднин зуны өсөлтийг бодвол одоо гайгүй байгаа юм биш үү” гэж Б.Өлзийсайхан гэж танилцуулсан залуу ярьж байлаа.
Хоёр алхмын цаадах хоёр өөр үнэ...
Үнэ нэмэгдэхэд өртсөн дараагийн бүтээгдэхүүн нь элсэн чихэр. Долоохон хоногийн өмнө 1450 төгрөг байсан элсэн чихрийн үнэ одоогийн байдлаар 1500 төгрөг байна. “Барс”-ын үүдээр алхмагц тааралдах эхний чингэлэгт элсэн чихрийн үнэ 1400 төгрөг байхад гуравхан алхмын цаадах чингэлэгт 1500 төгрөг байсан юм. Чухам яагаад хэдхэн алхмын цаадах чингэлэгт хоёр өөр үнэтэй байгааг асуутал “Яахав дээ. Бид нар ч бас хоолоо олж иддэг юм байгаа биз дээ. Яагаад үнэ бууруулаад байгааг тэр чингэлгийн нөхрөөс асуухгүй юу” гэж уурлангуй байдалтай надад хариуллаа. Сураг сонсвол 1400 төгрөгөөр зардаг худалдагчийг зэргэлдээх хүмүүс нь ирж загнадаг гэж байсан юм. Харин түүнээс үнэ асууж зогсох тэр мөчид загнах хүн таарсангүй.
Хоёр буудлын цаадах өөр үнэ...
Хоёр чингэлгийн цаана үнэ ийнхүү өөр байхад “Барс”-аас хоёр буудлын цаана байдаг нэгэн супермаркетад үхрийн нурууны мах 5700 мянган төгрөг, хонины мах 4900 төгрөг байсан юм. Тус дэлгүүрийн худалдагчаас асуухад “Дээрээс ингэж зар гэдэг тушаал буулгасан. Нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй” гэж хариулж байсан юм. Хотын төв зам дагуу болоод ч тэр үү. Үнэ нь “Барс”-аас ялимгүй их ч, авах хүмүүс чамгүй байсан юм. Угтаа тус дэлгүүр бөөний барааны дэлгүүрээс очиж бараа бүтээгдэхүүнээ авдаг бөгөөд “Барс”-ын бөөний цэгийн үнээс 200-250 төгрөг илүү байсан юм.
Тэрэг түрнэ 700 төгрөгөөс дээш...
“Барс” зах дээр бараа, бүтээг¬дэхүүнүүд ийнхүү нэмэгдэж байх зуур хөлсөөр тэрэг түрж ачааг нь буулгадаг хүмүүсийн хөлс нь ч нэмэгдсэн байх ажээ. Чухамдаа тэд 700 төгрөгөөр тэрэг түрдэг болсоор хэдэн өдрийн нүүр үзэж байгаа гэх. “Ямар ч байсан гурил зөөхөд л ийм үнэтэй байдаг гэсэн. Хөгшин настай хүмүүсээс зарим нь мөнгө нэмээд авдаг ч сураг дуулдана лээ” гэж Б.Төвшин гэх хүн ярьж байсан юм. Гэвч тэд үнээ нэмж байгаа ч арай илүү мөнгө олсон тэд архи ууж, осгох тохиолдол нэлээд хэд гарсныг тэнд ажиллагсад хэлж байлаа. “Би худалдагч нар шиг л ажлаа хийж байгаа биз дээ. Хүйтэнд ч ингэж ажиллаж байгаа. Тийм ч учраас ийм хөлсөөр түрж байна” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй тэрэг түрдэг эрэгтэй ярьж байсан юм.
Дэнжийн 1000-д байдал өөр
Хотын төвд шахуу байрладаг “Барс” худалдааны төвөөс юмны үнэ нь бага байдаг тогтолцоо өнөөдөр ч “Хүчит шонхор” захад үйлчилсэн хэвээр. “Хүчит шонхор” захад хонины мах 3900-4100 төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. “Бид хөдөөнөөс орж ирсэн үнээр нь шахуу зардаг. Тийм ч болохоор хүмүүс өглөө ирээд олноор нь аваад явах нь элбэг” гэж Дамбаа гэж өөрийгөө танилцуулсан махны худалдагч ярьж байна. Хэдийгээр махны үнэ нь харьцангуй гайгүй ч тэндхийн иргэдийн зарим нь жижиглэн гэж нэрийдэх малын гэдэс дотрыг багтаасан зүйлийг авдаг гэх. Учир нь “жижиглэн” нэг килограмм нь 500 төгрөг байдаг болохоор тэр...
“Барс” захад бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 50-150 төгрөгөөр нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байв. Гэхдээ бүх лангуунууд үнээ нэмсэн үү гэвэл үгүй. Зарим нэг лангуу нь үнээ нэмээгүй урьдын үнээрээ худалдан авагчдад үйлчилсээр. Үүнээс харвал лангуу бүр өөрсдийнхөөрөө нэмдэг ч байж болох. Ийнхүү юмны үнэ нэмэгдсэн гэх айдсыг өвөртөлж очтол өнөөх айдас минь биелээд ирэв. Гэхдээ чингэлгээс чингэлэг, буудлаас буудлын хооронд айдас улам нэмэгдэнэ гээч...
Хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ:
/Барс зах дээр/
Цагаа будаа /1кг/-1600
Гурвалжин будаа /1кг/-3500
Дээд гурил /10кг/-8000
Дээдийн дээд гурил /10кг/-10000
Дээд гурил /25кг/-17500
Дээдийн дээд гурил /25кг/-21000
Төмс /Буриад, 1кг/-1000
Төмс /Жаргалант, 1кг/-900
Төмс /Ховд, 1кг/-900
Төмс /Сэлэнгэ, 1кг/-700
Хүрэн сонгино /1кг/-3500
Сонгино /1кг/-900
Лууван /1кг/-1000
Хиам /үйлдвэрлэсэн газар хамаарахгүйгээр 1 кг-ын дундаж үнэ/-4500-6900
Хонины мах /ястай, ясгүй, цул/- 4500-4800
Үхрийн мах /ястай, ясгүй, цул/- 4700-5500
Ямааны мах /ястай, ясгүй, цул/-3200-3500

Нийтлэлч
Б.Болорсүх
Эх сурвалж
Ардын эрх сонин
Б.Болорсүх
Эх сурвалж
Ардын эрх сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.