Иргэд хувьцаа ба бэлэн мөнгөнөөс сонголтоо хийнэ
2011.11.13

Иргэд хувьцаа ба бэлэн мөнгөнөөс сонголтоо хийнэ

ТОВЧХОН
  • Ажилтай орлоготой, элдэв татварын өргүй, өөрийн гэсэн орон гэртэй дундаж гэр бүл гэсэн ангилалд энэ мөнгө хамаарахгүй мэт харагдаж байна.

Хүний хөгжил сангаас хувь хишиг хүтээх тухай тогтоолын төсөлд ахмадууд, оюутнууд гээд 600.0 гаруй иргэний хишиг хувь хүртэх боломж тодорхой болчихсон байгаа. Харин цаана нь үлдэж байгаа 2,2 сая иргэн хэрхэн яаж хувь хишгээ хүртэх вэ гэдэг нь тодорхой бус байгаа юм.  Ажилтай орлоготой, элдэв татварын өргүй, өөрийн гэсэн орон гэртэй дундаж гэр бүл гэсэн ангилалд энэ мөнгө хамаарахгүй мэт харагдаж байна. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогт:

-       Хүний хөгжил сангийн хуулиар нийт 600.0 иргэнд 1.5 сая төгрөг бэлнээр очиж байгаа. Эдгээр нь дөрвөн төрлөөр буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, орон сууцанд хамаарч байгаа 30.0 иргэнд хуваарилахаар шийдвэрлээд байгаа. Үлдсэн иргэдэд 1.0 сая төгрөгийг нэрлэсэн үнээрээ 1.0 төгрөгийн үнэтэй хувьцаа авах уу, 2012 ондоо багтаад бэлнээр нь авах уу гэдэг сонголтыг үлдээж байгаа юм. Энэ асуудлыг 2012 оны зургадугаар сараас өмнө шийдэхээр төлөвлөөд байгаа юм гэв.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.