2011.11.11
Автомашины онцгой албан татвар нэмэхгүй
Автомашины онцгой албан татвар нэмэхгүй
ТОВЧХОН
- Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 28 нь хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.
- Ингэснээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байсан тансаг зэрэглэлийн авто машинд ногдуулахаар тусгаад байсан Онцгой албан татварын 4000-9000 ам.долларын татвар үгүй болж, хуучин хууль мөрдөгдөх болж байна.
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Монгол Улсын авто тээврийн тухай болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 28 нь хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Ингэснээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байсан тансаг зэрэглэлийн авто машинд ногдуулахаар тусгаад байсан Онцгой албан татварын 4000-9000 ам.долларын татвар үгүй болж, хуучин хууль мөрдөгдөх болж байна.
Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим машины татварыг нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ. Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиар дээрх том оврын суудлын автомашинд ногдуулж буй татвар нь харьцангуй бага хэмжээтэй байгаа аж. Мөн эдгээр суудлын автомашин нь бусад суудлын автомашинтай харьцуулахад өндөр үнэтэй байдаг тул харьцангуй орлого өндөртэй иргэд эзэмшдэг байна. Иймд орлогын тэгш хуваарилалтыг хангах, иргэдийн зохистой хэрэглээг бий болгох, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 3501-4500, 4501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай суудлын автомашины албан татварыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Ингэснээр 3501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай суудлын автомашинд жилд дунджаар 420.1 мянган төгрөгөөс 1.5 сая төгрөг хүртэл албан татвар төлж, орон нутгийн төсвийн орлого 8.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой байжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч, авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа аж. Нөгөөтэйгүүр, манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Иргэд өнгөрсөн 2010 оны байдлаар нийт 24633.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 31341.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500 см.кубээс дээш цилиндрийн багтаамжтай буюу том оврын /жийп/ тээврийн хэрэгсэл эзэлж байгаа аж.
Иймд бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр «Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль»-ийн төслийг боловсруулсан бөгөөд нийтэд нь хувь хэмжээг нэмэгдүүлэлгүй, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа ихтэй буюу цилиндрийн багтаамж ихтэй, насжилттай авто тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр тооцсон байсан юм.

Нийтлэлч
Ш.Эрдэнэ
Эх сурвалж
Монцамэ
Ш.Эрдэнэ
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.