2011.11.10
Уул уурхайгаас үүссэн тоосыг багасгана
Уул уурхайгаас үүссэн тоосыг багасгана
ТОВЧХОН
- Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, өдөр ирэх тусам экспортын хэмжээ нэмэгдсээр байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, өдөр ирэх тусам экспортын хэмжээ нэмэгдсээр байна. Манай орны нүүрс экспортолдог гол боомтууд болох Гашуунсухайт, Шивээхүрэн орчмын тоос хэрээс хэтэрч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь нутгийнхны төдийгүй салбарынхны толгойны өвчин болсон.
Хөрсийг эвдрэлээс хамгаалж, түүний бүтэц найрлагыг сайжруулахын зэрэгцээ хөрс болон уурхайн орчноос гардаг тоос тоосонцрыг нэг удаагийн цацалтаар 3-4 сар хүртэл агаарт дэгдээхгүйгээр хөрсөн бүрхэвчинд нь барьж чаддаг барьцалдуулагч бодисыг хөгжингүй улс орнуудад ашигладаг байна. Энэ туршлагыг манайд хэрэгжүүлэх боломж байгаа аж.
МУИС-ийн Хими, Хими Инженерчлэлийн сургуулийн багш эрдэмтэд уг технологийг судалж хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Тэд одоогийн байдлаар Багануурын уурхайд туршилт хийж байна. Хэрвээ Багануурын уурхай дахь туршилт амжилттай болвол тоосны асуудалтай газруудыг эрүүлжүүлж эхлэх юм байна.

Нийтлэлч
О.Хосоо
О.Хосоо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.