2011.11.10
Нийтийн тээврийнхэн өвөл ажрахгүй
Аж ахуйн нэгжүүд нөөцөө ч чамгүй бэлтгэсэн байна.
ТОВЧХОН
- Нийтийн тээврийнхэн өвөл¬жилтөнд хэр бэлэн байгааг Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас хамтран шалгалаа.
Нийтийн тээврийнхэн өвөлжилтөнд хэр бэлэн байгааг Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас хамтран шалгалаа. Энэ шалгалтанд 25 аж ахуй нэгж байгууллагын 1000 орчим их багтаамжийн автобус хамрагдсан байна. Одоогийн бүртгэлтэй 25 автобус компаниас ердөө гуравхан компани түрээсийн дулаан зогсоол ашигладаг, бусад 22 компани нь өөрийн эзэмшлийн дулаан гарааж, зогсоолтой болжээ. Аж ахуйн нэгжүүд өөрийн гарааж, дулаан зогсоолтой болсон нь өглөө эрт эхэлдэг үйлчилгээнд саатал гарахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг.
Өвлийн бэлтгэлийн нөгөө нэг үзүүлэлт нь шатах, тослох материалын нөөцлөлт байдаг. Аж ахуйн нэгжүүд нөөцөө ч чамгүй бэлтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл шалгах комиссоос 11 аж ахуй нэгж байгууллагад 25 хоногийн хугацаатай даалгавар өгч, зөрчилтэй 15 аж ахуй нэгж байгууллагад 4.5 сая төгрөгийн торгууль ноогдуулж, үйлчилгээгээ сайжруулж ажиллах талаар чиглэл өгчээ. Өвөл болохоор автобусны цонх цантаж, дулаан алдалт их байдаг. Дэлхийн хүйтэн хотуудын жагсаалтанд дээгүүрт ордог Улаанбаатар хот өвөлдөө хасах 40 хэм хүртэл хүйтэрдэг, нэг талдаа 400-600 метр яваад буудалдаа зогсож зорчигчдоо буулгаж суулгадаг зэргээс болж автобус дулаанаа алдах нь их байдаг гэж нийтийн тээврийнхэн ярилаа.. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн компаниуд нөөц боломжоо ашиглан автобусны халаагуурыг нэмэх, дулаалга хийх зэргээр өвөлд бэлтгэж байна.

Эх сурвалж
Монцамэ
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.