Усны хуванцар сав эрүүл мэндэд аюултайг баталлаа
2011.11.10

Усны хуванцар сав эрүүл мэндэд аюултайг баталлаа

Усны хуванцар сав эрүүл мэндэд аюултайг баталлаа
ТОВЧХОН
  • Манайхны ус, цагаан идээ зөөдөг 25-200 литрийн багтаамжтай хуванцар сав нь хүний эрүүл мэндэд аюултай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргалаа.
Манайхны ус, цагаан идээ зөөдөг 25-200 литрийн багтаамжтай хуванцар сав нь хүний эрүүл мэндэд аюултай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргалаа. Тус газраас Ажлын хэсэг байгуулж хуванцар савны бизнес эрхэлдэг, түүнд савласан химийн бодис импортолдог аж ахуйн нэгжид шалгалт хийж, дээрх савнуудад шинжилгээ хийжээ. Техникийн    зориулалттай савыг хүнсний хэрэглээнд ашиглах нь хүний сэтгэцэд нөлөөлж, хорт хавдар үүсгэх аюултай гэсэн шинжилгээний дүн гарсан байна.

Мөн хүний удамшил, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг аж. Уг дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллагынхан хуванцар сав худалддаг аж ахуйн нэгж, арьс ширний үйлдвэрийнхнийг химийн бодис агуулсан савыг худалдахгүй байхыг шаардаж албан бичиг илгээхээр болсон гэнэ.  Мөн хил,  гаалиар уг савыг оруулж буйд анхаарч, хязгаарлахаар болж буй аж. Энэ талаар Мэргэжлийн хяналтын байгууллагынхнаас лавлахад "Хуванцар савыг шинжлэхэд урьдчилсан дүгнэлтээр хүнсний хэрэглээнд ашиглах нь маш аюултай гэсэн дүгнэлт гарлаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулсны дараа мэдээлэл өгнө гэв.
Нийтлэлч
Г.Равжаа
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.