Манай улс АВИЛГА хэмээх ХАР МАНГАС-ыг яаж дарахаа бусад улсаас суралцвал яасан юм бэ?
- "Улс төрийн тогтвортой байдал бол авилгын эсрэг гол зэвсэг" гэсэн сүртэй мөртлөө тодорхой гарчигтай нэгэн сонирхолтой нийтлэл "Vipnews" сэтгүүлд гарчээ.
- Финлянд улсад хахууль авсан хүнийг 2 жил хорьдог
- Төрийн албан хаагчид бүгд АВЛИГАЧ гэдэг муу нэр зүүдэг
Төрийн албан хаагчид бүгд АВЛИГАЧ гэдэг муу нэр зүүдэг. Тэд яагаад авилга аваад байна вэ? Тэдний цалин амьдралд нь хүрэлцдэггүй учраас ганц давуу тал болох эрх мэдлээ ашиглан авилга авдаг биш үү. Зөвхөн энэ үндэслэлээр авилга авдаг гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ зөвхөн өөрийн оронд оршиж байгаа мэт ойлгож болохгүй, авилга дэлхийн бүх улс оронд байдаг. Улс орон бүр өөр, өөрсдийнхөө тэмцдэг нь ойлгомжтой. Харин яаж гэдгээр бяцхан эрэл хайгуул хийлээ. "УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БОЛ АВИЛГЫН ЭСРЭГ ГОЛ ЗЭВСЭГ" гэсэн сүртэй мөртлөө тодорхой гарчигтай нэгэн сонирхолтой нийтлэл "Vipnews" сэтгүүлд гарчээ.
"Vipnews" сэтгүүлийн энэхүү нийтлэлд өгүүлснээр Сингапурын ерөнхий сайд Ли Куан Ю маш зөв шийдвэр гаргасан гэж бичсэн байх юм. Ухаж уншвал Сингапур улсыг авлигаас ангижруулахын тулд ерөнхий сайд нь төрийн албан хаагчдынхаа цалинг нэмсэн байна. Байж болох л жишээ. Тэгвэл Өмнөд Солонгос гэхэд бичиг цаасанд ороогдсон төрийн хүнд суртлыг арилгасан тухай бичсэн байна. "Тэд хэрхэн шийдсэн бэ", "Даргын гарын үсэг хэр үнэтэй вэ" зэрэг асуулт тавин авилгын эсрэг асуудлыг хөндсөн нь эрхгүй анхаарал татна. Энэ мэтчилэн Vipnews сэтгүүлийн нийтлэлийг үргэлжүүлэн уншвал Япон, АНУ, Финлянд, Герман, Израйль, Франц, Итали, Их Британи зэрэг хөгжингүй болон хөгжиж буй орнууд АВИЛГА хэмээх ХАР МАНГАС-ыг хэрхэн дарж эсвэл багасаж чадсаныг цогц байдлаар бичжээ. Жишээ нь Финлянд улсад хахууль авсан хүнийг 2 жил хорьдог бол Итали улсад авлигын хэрэгт 4-12 жилийн ял оноодог байна гэх зэргээр нөгөө НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ гэдэг шиг цаг хугацаа хөнгөвчилсөн мөртлөө чанартай нийтлэл болж чаджээ. Эдгээр улстай харьцуулахад манай орон авилгад идэгдсэнээ гайхах атлаа авилгын эсрэг шат, шатны байгууллага, албан тушаалтанд ямар дорвитой арга хэмжээ авсан билээ дээ? Энэ л санагдахгүй байх чинь.
Vip76.mn