Монголтой залгаа хил дээр цэвэрлэх байгууламж барина
2011.11.09

Монголтой залгаа хил дээр цэвэрлэх байгууламж барина

Монголтой залгаа хил дээр цэвэрлэх байгууламж барина
ТОВЧХОН
  • Буриад улс Монголтой залгаа хилийн ойролцоох Хиагт гол дээр 2012-2013 онд 520 сая рублийн өртгөөр орчин үеийн цэвэрлэх байгууламж барина.
Буриад улс Монголтой залгаа хилийн ойролцоох Хиагт гол дээр 2012-2013 онд 520 сая рублийн өртгөөр орчин үеийн цэвэрлэх байгууламж барина.
Энэ байгууламж нь хоногт 3000 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай байх аж. “Байгал нуурыг хамгаалах болон түүний орчмын нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх” тухай ОХУ-ын зорилтот хөтөлбөрийн хүрээнд энэ хөрөнгө мөнгийг гаргаж байна” гэж Оросын бүгд найрамдах улсуудыг хариуцсан байгаль орчны хяналтын удирдах газрын дарга мэдээллээ.

Хиагт хотын цэвэрлэх байгууламж долоон жилийн өмнө ашиглалтаас гарсны дараа Хиагт голын бохирдлын тухай асуудал үүссэн байна. Үүний сацуу энэ гол Оросын нутгаас эх авч Монголын нутаг дэвсгэрээр урсахдаа Байгал нуурыг тэтгэдэг, Сэлэнгэ мөрөнд цутгадаг цорын ганц гол юм.

Байгууламжид осол гарсны дараа хэсэг хугацаанд бохир ус шууд гол руу цутгадаг байсныг хяналтын байгууллагынхан зогсоосон байна. “Голын урсгал бага зэрэг сэргэсэн, гэхдээ Хиагтын цэвэрлэх шинэ байгууламжууд байгаль хамгаалах байгууллагын тавьж буй шаардлагад бүрэн нийцнэ” гэж Константин Дремов тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, дээрх асуудлыг өнгөрсөн сарын сүүлээр болсон Монгол болон ОХУ-ын Засгийн газрын байгаль орчныг хамгаалах болон хил дамнасан усыг ашиглах асуудал эрхэлсэн төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн байна. Зөвлөгөөнөөр хяналтын үзүүлэлтүүдийн жагсаалтыг өргөтгөх, усны бохирдлын хэмжээг тодорхойлох судалгааны давтамжийг нэмэгдүүлэх, тэрчлэн мэдээлэл солилцоог өргөжүүлэх шийдвэр гаргажээ.
Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.