Сайд нарын зөвлөлд арван жил референт хийсэн гишүүн
2011.11.09

Сайд нарын зөвлөлд арван жил референт хийсэн гишүүн

Сайд нарын зөвлөлд арван жил референт хийсэн гишүүн ТОВЧХОН

  • Энэ удаагийн «Өглөөний хүн» буландаа УИХ-ын гишүүн Халзхүүгийн Наранхүүг урилаа. Х.Наранхүү гишүүн өглөө 06 цаг өнгөрөөж босдог.

Энэ удаагийн «Өглөөний хүн» буландаа УИХ-ын гишүүн Халзхүүгийн Наранхүүг урилаа. Х.Наранхүү гишүүн өглөө 06 цаг өнгөрөөж босдог. Ингээд 09 цаг гэхэд ажилдаа ирдэг гэнэ. Их ажлын дараа унтаж амрах цаг нь өөр өөр байдаг ч ихэвчлэн 23 цагт унтдаг байна. Тэрбээр 1955 оны 10 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. Хонь жилтэй, жинлүүрийн ордынх. 1973 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн эрхэм гишүүн 1978 онд Киевийн Улсын их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Гадаадад боловсрол эзэмшсэн шинэхэн боловсон хүчин тэрбээр  1978- 1979 онд Гадаад хэргийн яаманд мэргэжилтэн, 1979-1989 онд Сайд нарын зөвлөлд референтээр арван жил тогтвор суурьшилтай ажилласан байна. Х.Наранхүү даргын нэг онцлог нь хариуцсан албан ажилдаа харьцангуй удаан тогтож ажилладаг гэлцэх юм билээ.

Эх сурвалж
Өглөөний сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.