Алслагдсан дүүргүүдийн хөгжилтэй танилцлаа
2011.11.08

Алслагдсан дүүргүүдийн хөгжилтэй танилцлаа

Алслагдсан дүүргүүдийн хөгжилтэй танилцлаа
ТОВЧХОН
  • Эдгээрээс дотоодын нийт бүтээгдэхүүний 67,2 хувийг дангаараа бүрдүүлж буй “Улаанбаатар бүсийн зөвлөл”-ийн гишүүд хөгжлийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны хэрэгжилт, цаашдын зорилгыг хэлэлцсэн.
Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Засгийн газрын хөтөлбөрт бүс, орон нутгийг хөгжүүлэх үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тусган, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.  Засгийн газар ,Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооноос 2010 онд бүс, орон нутгийн Төр захиргаа, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон түмний санал бодлыг  сонсох, шинэ гарц , арга зам, орон нутгийн нөөц боломжуудыг судлах, бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, чиглэлээр бүсийн зөвлөлгөөн, чуулга, уулзалтыг зохион байгуулж байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ таван бүсэд хуваасан.

Эдгээрээс дотоодын нийт бүтээгдэхүүний 67,2 хувийг дангаараа бүрдүүлж буй “Улаанбаатар бүсийн зөвлөл”-ийн гишүүд хөгжлийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны хэрэгжилт, цаашдын зорилгыг хэлэлцсэн. Улаанбаатар бүсийн зөвлөл хөгжлийн хөтөлбөрөө 2006-2010 он хүртэл нэг үе шат, 2011-2015 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар бүсийн зөвлөлөөс алслагдсан гурван дүүргүүдийн хэмжээнд ээлжит зөвлөгөөн зохион байгуулж зөвлөмжийг гаргасан. Энэхүү ажлын биелэлттэй танилцахаар Улаанбаатар бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцагын ахалсан ажлын хэсэг томилогдож замдаа гарсан юм.

Багахангай дүүрэг


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөгжлийн хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр батлан Багахангай дүүргийг экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, зам тээврийн зангилаа хотын чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Томилогдсон ажлын хэсэг Багахангай дүүргээс эхэлсэн. Улаанбаатар бүсийн зөвлөлөөс Багахангай дүүрэгт таван зөвлөмж гаргажээ. Тус дүүргийн Засаг даргын орлогч С.Эрдэнэбаяр Багахангай дүүргийн зөвлөмжийн биелэлт, хэрэгжилт, зорилтын талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.
  1. - Улсын төсвийн хөрөнгө оруулалтад Хангай компани 105 сая төгрөгийн хөрөнгө оруулж  дунд сургуулийг байрыг өргөтгөжээ.
  2. -Мөн тус дүүргийн нэгдүгээр хороолол хэрэглээний халуун усгүй бойлуураар халдаг байсан. Уг асуудал шийдэгдэлгүй удаан хугацаанд яригдсаны эцэст 2010 онд 256 сая төгрөгөөр санхүүжилт хийгдсэнээр хэрэглээний халуун, хүйтэн устай болсон.
  3. -Улаанбаатар-Чойрын төмөр замын хаалттай гармыг барьсан.
  4. -Шинэ суурьшилын бүсийг бий болгож одоогийн байдлаар цахилгаанаар холбожээ.
  5. -Нэг, хоёр дугаар хороод Хангай цэцэрлэгт хүрээлэнг 322 сая
  6. -Дүүргийн төв талбайг 200 сая
  7. -Спорт биеийн тамирын талбайг 50 сая төгрөгөөр тус тус санхүүжилт хийгдэж  тохижилтын ажил хийгджээ.
-Бүрэн тоноглогдсон дунд сургуулийг шинээр байгуулсан.
Багахангай Дүүргийн хувьд зайлшгүй яригддаг хэд хэдэн асуудал бий. Энэ талаар Улаанбаатар бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцаг ярив.
Багахангай дүүргийн усны чанар муу байдаг. Хатуулаг ихтэй байдаг учраас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талтай. Ундны усыг цэвэршүүлэх ажлын хэрэгжилтийн талаар?
Шинэ эх үүсвэрийг бий болгохоор ярьсан.  УСУГ-т хөрөнгө тавигдаж эхэлж байгаа. Манайх дүүрэгтээ шинэ үүсвэрийг бий болгохоор ажиллаж байна. 2015 онд хүн амын суурьшил одоогийнхоос өсөх хандлагатай байгаа нь энэ ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй болсноор холболтын зургийг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар орон сууцанд шинээр “Филтер” суурилуулсан байна.
Танай дүүрэгт хоёр тоногдсон орон сууц байдаг. Үүнийг засаж янзлах үйл ажиллагаа яагаад хийгдэхгүй байна. Хэрвээ энэ байрыг ашиглалтад оруулахаар ажил эхлэх юм бол наанадаж ажлын байр шинээр нэмэгдэж. Цаашлаад иргэд орон сууцтай болно?
Тоногдсон байрны хувьд нэг, тавдугаар гэсэн хоёр байр байдаг. 2008 онд  Хангай компани засаж ашиглалтад оруулахаар ажлыг эхлүүлж байсан. Гэвч тодорхой хэмжээний хөрөнгө  санхүүжилтийн хувьд дутаж энэ ажил зогссон. Үүний дараа нэгдүгээр байрыг “Саруул өргөө” хэмээх компани анх гэрээ байгуулан ажиллаж хоёр орцыг тохижуулсан боловч голын орцыг тохижуулах ажил удааширч гэрээг сунган хүлээгдээд байна. Гэсэн хариултыг өгсөн юм. Ажлын хэсэг багахангай дүүргээс  Налайх дүүргийн зүг хөдөлсөн.  

Налайх дүүрэг


Хийсэн ажлын тайланг дүүргийн Засаг даргын орлогч З.Болдбаатар танилцуулсан. Налайх дүүрэг энэ жил 32 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажил хийгдэж байгаа. Зөвлөгөөний дагуу нийт 13 ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс хоёр ажил хийгдээгүй байсан. Аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрийг даган хөгжих төлөвлөгөөг гаргаж ажилладаг Налайх дүүргийн хувьд хотын хаяанд шахуу байдаг бөгөөд Налайхын уурхай асуудлаар авч хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар бүсийн зөвлөгөөний нарийн бичгийн дарга. Г.Галсанпунцаг ярилцлаа.
Нүүрс боловсруулах үйлдвэрийн аюулгүй байдлын талаар хийгдэж буй ажил Налайх дүүргийн нүүрсний уурхайд 36 аж ахуйн нэгж, байгууллага, 80-120 иргэн, 46 нөхөрлөлийн уурхайн аманд нийт 2000 гаруй хүн ажиллаж, 50-300 метрийн гүнээс олборлолт хийдэг байна. Судалгаагаар тус уурхайд сүүлийн долоон жилд нийт 204 осол гарч, үүнээс 99 хүний амь үрэгдэж, 34 хүн хүндээр бэртэж гэмтэн, 71 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Өнгөрсөн онд мэргэжлийн хяналтын байгууллага, Уул уурхайн аврах албатай хамтарсан шалгалт хийж, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй ажиллаж байсан 16 уурхайн амыг бүр мөсөн зогсоожээ. Гэсэн хэдий ч уурхайг бүрэн зогсоож болдоггүй. Тиймээс нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Мөн аюулгүй байдлын баг, болон бусад нөхцөлийг бүрдүүлж, сургалт зохион байгуулж байна.  
Цаашлаад мянганы хэвтээ тэнхлэгийн зам Налайхаар дайран өнгөрөх, задгай стадион байгуулах зэрэг ажлын төлөвлөгөө байдаг. Энэ мэтчилэн шинэ суурьшлын бүсэд налайх дүүрэг зүй ёсоор багтдаг.
Багануур дүүрэг
Ажлын хэсэг Багануур дүүрэгт ирж зөвлөмжийн биелэлттэй танилцсан юм. Багануур дүүргийг 2006-2015 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөрийн үзэл санаа, залгамж, чанарт тулгуурлан боловсруулсан бөгөөд Эдийн засгийн, Нийгмийн, Байгалийн нөөцийн ашиглалт, Байгаль орчны хамгаалал, Хүн амын нутагшил,  хот байгуулалтын хөгжил нэртэйгээр 2006-2010 онд хэрэгжих нэгдүгээр үе шатны , 2011-2015онд хэрэгжих хоёр дугаар үе шатны бүтцээс бүрдсэн цогц хөтөлбөр болж батлагдсан. Зөвлөмжийн биелэлтийн ихэнх ажлууд хэрэгжих шатандаа явж байгааг дүүргийн Засаг дарга Ц.Сандагдорж танилцууллаа.

  1. -Аж үйлдвэр технологийн парк байгуулах ажил эхний шатандаа явж байгаа.
  2. -Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг байгуулна, энэ нь концессын хуулийн жагсаалтад оржээ.
  3. -Дэлхийн банкны санхүүжилтээр 600 хүүхдийн сургууль баригдаад эхэлсэн. Ирэх жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  4. -Багануур дүүргийн гэр хороолол дах иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэлэлцэж байна.
  5. - Алслагдсан дүүргийн эдийн засгийг сайжруулах хөтөлбөрийн захиран зарцуулах эрхийг дүүргийн дарга нарт шилжүүлсэн.
  6. -Төсөв өмнөх жилүүдээс даван биелэгдэж 800 саяас 9 тэрбум болтол өсжээ.
  7. -НҮБ-тай хамтран ажилгүй байсан 110 айл өрхөд газар тариалан эрхлүүлсэн. Үр тарианы хураалт 50- 60 хувь давуу биелж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.