Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2011.11.08

Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулна

ТОВЧХОН
  • НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-аас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн Хөтөлбөрийг боловсруулж, 2011 оны орчимд дэлхийн 100 гаруй орон ХАА-н тооллогыг явуулна гэж тооцоолжээ.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллого, судалгааг 5 жил тутам” гэсэн заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Өнөөгийн байдлаар “Үндэсний статистикийн хороо жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулан явуулж байгаа.

 

Гэвч энэ тооллого нь хөдөө аж ахуйн салбарын зөвхөн нэг хэсэг болох мал аж ахуйн салбарыг хамарч, малын ашиг шим, хүнсний аюулгүй байдал, загас, ой, ан агнуур, газар тариалан зэргийн талаарх нарийвчилсан мэдээллийг бүрэн цуглуулж чадахгүйд хүрчээ.

 

НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-аас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн Хөтөлбөрийг боловсруулж, 2011 оны орчимд дэлхийн 100 гаруй орон ХАА-н тооллогыг явуулна гэж тооцоолжээ. ХАА-н үйлдвэрлэл улирлын шинжтэй учраас тооллогын хамрах хугацаа 1 жил буюу 12 сар байдаг бөгөөд гишүүн орнуудыг бүрэн оролцох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ нь Монгол оронд ХАА-н тооллого явуулах бэлтгэл ажил гэж болох бөгөөд энэхүү тооллого, судалгааг явуулснаар мал тэжээвэр амьтдаас гадна газрын ашиглалт,өмчлөл, хөрсний эвдрэл,ойжуулалт,хамгаалалт, ашиглалт, усжуулах ажлын үр дүн зэрэг чухал үзүүлэлтүүдийг тооцож чадна гэж үзэж байна. Иймээс дээрх өөрчлөлтийг хийх шаардлага тулгараад байгаа аж.

 

Түүнчлэн Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйл “г”, “д” заалтыг нэгтгэж “Өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам” гэж өөрчлөн найруулах саналыг оруулж ирсэн байна. Дээрх хоёр судалгааг нэгтгэн явуулснаар хүн амын амьжиргаа,ядуурлын үзүүлэлтүүдийг өрхийн байршил,бүс нутгаар жил бүр тодорхойлох, ДНБ, Мянганы хөгжлийн зорилт, Ядуурлын газрын зураглал зэрэгт шаардлагатай үзүүлэлт, тооцоонуудыг гаргах боломж бүрдэж байгаа юм. Иймд Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

 

г/ өрхийн аж ахуйн орлого, зарлагын судалгааг улирал тутам,

д/ хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааг улирал тутам гэсэн заалтуудыг нэгтгэн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг улирал тутам” гэж оруулж буй юм байна.

Байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн "Монгол Улсын албан ёсны статистикийг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг ч НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-аас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн Хөтөлбөрийг боловсруулж, 2011 оны орчимд дэлхийн 100 гаруй орон ХАА-н тооллогыг явуулна гэж тооцоолжээ.хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зорилт нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох шуурхай, үнэн бодитой тоо мэдээлэл, статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон бусад хэрэглэгчийг хангахад чиглэгдэх юм байна. Уг тогтоолын төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн.

 

Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Нэмэлт зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.