“Кембрижийн хөтөлбөр”-ийн сургалт эхэллээ
2011.11.07

“Кембрижийн хөтөлбөр”-ийн сургалт эхэллээ

“Кембрижийн хөтөлбөр”-ийн сургалт эхэллээ
ТОВЧХОН
  • Манай улсын эрдэмтэн, судлаачид болон багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажлыг эхлүүллээ.
Манай улсын эрдэмтэн, судлаачид болон багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажлыг эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн X ангийн математик, англи хэл, хими, физик, биологийн хичээл,  V ангийн математик, англи хэл, байгалийн шинжлэлийн хичээлийн шинэ хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлэх туршилтыг ирэх сараас эхлэх гэж байгаатай холбогдуулан БСШУЯ-наас туршилтыг хэрэгжүүлэх аймаг бүрийн нэг, нийслэлийн ес, нийт 30 сургуулийн удирдлага,  багш нарт сургалтыг зохион байгуулж эхэлсэн байна.

Эдгээр 30 сургуульд 1-12 дугаар ангийн бүх хичээлийн шинэчлэгдсэн хөтөлбөрийг туршиж, нийц, тохироцыг нь тааруулах  ажил 2014 хүртэл үргэлжлэх бөгөөд 2014-2017 онд ерөнхий боловсролын бүх сургуульд олон улсын жишигт нийцсэн шинэ хөтөлбөрийн сургалтыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэхүү сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Манай улсын эрдэмтэн, судлаач, багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхний хөтөлбөрийг боловсруулж, сургалтад нэвтрүүлэх бэлтгэл хангаж эхэлсэн” талаар мэдэгдлээ.

Энэ удаагийн сургалтад сургуулийн захирал, сургалтын менежер, энэ хичээлийн жилд X ангид математик, хими, физик, биологи, Англи хэлний хичээлийг заах багш нар хамрагдаж байгаа аж. Сургалт нь бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулж, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үндэсний лаборатори сургуулийн үүрэг, оролцоо, эдгээр сургуулиудад шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БСШУЯ-наас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлоход чиглэгдэж байгаа ажээ.
Нийтлэлч
Ш.Чимэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.