Тайлан гаргах шинэ маягттай болжээ
2011.11.07

Тайлан гаргах шинэ маягттай болжээ

Тайлан гаргах шинэ маягттай болжээ
ТОВЧХОН
  • Энэхүү маягтуудын дагуу програм зохиох ажил Татварын ерөнхий газар дээр хийгдэж байгаа аж.
Татварын ерөнхий газрын энэ оны 584 дүгээр тушаалын дагуу "Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ" ТТ-11(1), "Аж ахуйн нэгж, байгууллагаас хувь хүнд олгосон албан татвар суутгагдаагүй орлогын дэлгэрэнгүй мэдээ" ТТ-12_2 маягт тус тус нөхөх зааврын хамт өнгөрөгч баасан гаригт батлагдан гарчээ.

Энэхүү маягтуудын дагуу програм зохиох ажил Татварын ерөнхий газар дээр хийгдэж байгаа аж. Уг програм бэлэн болсон нөхцөлд Татварын ерөнхий газрын цахим хуудас дээр тавих бөгөөд энэхүү програмын тусламжтайгаар 2011 оны 04 дүгээр улирлын тайлангаа татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагууд татварын албанд цахимаар болон цаасаар ирүүлэх боломжтой болох юм байна.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагууд "Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан" ТТ-11 маягтын "Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын нөхөн олговор, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого"-ын дэлгэрэнгүй задаргааг татвар төлөгч иргэн бүрээр гарган ТТ-11(1) маягтаар татварын албанд ирүүлэх шаардлагатай болжээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.