Стандартын шаардлага хангаагүй дугаартай автомашиныг журамлана
2011.11.07

Стандартын шаардлага хангаагүй дугаартай автомашиныг журамлана

Стандартын шаардлага хангаагүй дугаартай автомашиныг журамлана
ТОВЧХОН
  • Авто тээврийн хэрэгсэлд давхардуулан олгосон 3000 дугаарын зөрчлийг арилгахаар болсон байна.
Авто тээврийн хэрэгсэлд давхардуулан олгосон 3000 дугаарын зөрчлийг арилгахаар болсон байна. Одоогоор 1000 гаруй дугаарын зөрчлийг арилгаад байгаа ажээ. Түүнчлэн стандартын шаардлага хангаагүй автомашины дугаарыг хураахаар болсон байна. Энэ талаар Автотээврийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн тасгийн дарга М.Санжаагаас тодрууллаа.
-Стандартын шаардлага хангаагүй автомашины дугаарыг хураахаар болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн дугаарын 5-6 үйлдвэр ажиллаж байна. Уг үйлдвэрүүдийн хувьд тусгай зөвшөөрөл олгосон хувийн компани л гэсэн үг. Тус компани ямар технологиор хийж байна гэдгийг тусгай зөвшөөрөл олгож байгаа хүмүүс хянаж шалгадаг. Өөрөөр хэлбэл, Германы технологиор хийж байна уу, Солонгос, Хятадын технологиор хийж байна уу гэдгийг нь шалгаад тусгай зөвшөөрөл олгож байна гэсэн үг. Тэгэхээр дээрх компаниудын аль нэгээр улсын дугаар хэвлүүлж авсан иргэн дугаарын будаг амархан арилсан, тоо нь хол зайтай ч гэх юм уу ямар нэгэн гомдол гаргаж болно. Нөгөө талаар стандартад зааснаар тээврийн хэрэгслийн дугаар хэвлэх дөрвөлжин хавтгай төмөр дээр дугаар тааруулж хийж байгаа. Тэгэхдээ хоорондын зай хэдэн см байх, өндөр нь тэдэн см байна гээд заагаад өгсөн байгаа. Гэтэл зарим дугаарыг харахаар тоо хоорондын зайг нь холдуулаад хийчихсэн байдаг. Энэ л стандарт зөрчиж байна гэсэн үг.
-Тэгэхээр стандарт хангаагүй дугаартай тээврийн хэрэгсэл байвал хэрхэн арга хэмжээ авах вэ?
-Стандартын шаардлага хангаагүй дугаартай автомашин байвал журамлана. Манай зүгээс хэрвээ стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийн дугаартай автомашиныг журамлах хүсэлтийг гаргасан байгаа. Тэгэхээр Замын цагдаагийн газар тухайн тээврийн хэрэгслийг журамлаад дахин стандартад нийцсэн дугаар хийлгэх зарчмын шаардлага тавьж байгаа.

-Сүүлийн үед автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлнэ гэх болсон. Мөн автомашины дугаар дээр соёмбыг хийлгэхгүй гэх ч юм уу, олон санал гарч ирж байгаа?
-Соёмбын хувьд үүнийг тухайн үйлдвэрлэж байгаа компани хийж байгаа. Өөрөөр хэлбэл, Соёмботой дугаар тэдэн төгрөг байна гэсэн зүйлийн тухайн үйлдвэр тогтоож байгаа. Бидний хувьд үүнд хяналт тавих эрх байхгүй.

-Улаанбаатар хотод өдөрт дунджаар хэчнээн тээврийн хэрэгсэл шинээр дугаар авдаг юм бол?
-Янз бүр л байна. Хамгийн багадаа өдөрт дунджаар импортоор орж ирсэн 300 орчим автомашин бүртгэлд орж дугаар авдаг. Ачаалалтай өдрүүдэд 500 хүрнэ. Үүнд шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь ороогүй шүү дээ. Тэгэхээр өдөрт хэчнээн тээврийн хэрэгсэл орж ирж байгаа нь ойлгомжтой.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.