Бүх төрлийн металлын хэрэгцээ огцом өснө
2011.11.07

Бүх төрлийн металлын хэрэгцээ огцом өснө

металл олборлолт
ТОВЧХОН
  • Уул уурхайн үйлдвэрлэл хэвийн байсан бол ирэх жилүүдэд огцом өснө гэж таамаглаж байна.

Английн Бизнес Мониторинг Интернешнл /BMI/-ийн  гаргадаг Монгол улсын уул уурхайн тайлангаар уул уурхайн салбарын мэргэжилтэн ба стратегич, компанийн шинжээч, уул уурхайн холбоо, Засгийн газрын агентлагууд болон хууль сахиулах байгууллагуудыг Монгол улсын уул уурхайн салбарын 2011 оны гурав дугаар улирлын тайлан үзүүлэлтээр уул уурхайн үйлдвэрлэл хэвийн байсан бол ирэх жилүүдэд огцом өснө гэж таамаглаж байна. 2011-ээс 2015 он хүртэл жилдээ 31.4 хувиар өсч алтны үйлдвэрлэл жилд 791 мянган унц, зэсийн үйлдвэрлэл жилд 720 мянган тонн хүрэх юм байна. Уг алт болон зэсийн үйлдвэрлэлтийн өсөлтийн ихэнх нь “Рио Тинто” болон “Айвэнхоу Майнз”-ийн хамтын хөрөнгө оруулалттай Оюу Толгой уурхайн 2013 оны үйлвэрлэлтээс шалтгаалах болно. Оюу Толгой уурхай нь дэлхийн хамгийн том алт болон зэсийн уурхай болох бөгөөд Монгол улсыг гол металл үйлдвэрлэгч орон болгох юм.

Харин нүүрсний үйлдвэрлэлийн хувьд 2015 он гэхэд жилд дунджаар 17%-ийн өссөлттэй ба 27 сая тонн хүрэх юм байна. Уг өсөлт нь “Айвэнхоу Майнз”-ийн охин компани болох “Саус Говь”-ийн Овоот Толгой уурхайн (дэлхийн томоохон нүүсний ордын нэг)  үйлдвэрлэл 2014 он гэхэд жилд 6.5 сая тонноор ихсэхтэй холбоотой юм. Уг өсөлт нь сүүлийн гурван жилийн уруудах хандлагыг нөгөө тийш нь эргүүлнэ. Түүнчлэн одоогоор Засгийн газрын эзэмшилд байгаа Таван толгойн уурхай 2015 онд үйл ажиллагаагаа эхлэх аж.

Жилийн үйлдвэрлэлийн статистик ойрын хугацаанд гарах боловч уг уурхай 6 тэрбум тонн нөөцтэй бөгөөд дэлхийн хамгийн том олборлоогүй уурхайн нэг болж байгаа юм. Үүнээс гадна, Монгол улсын ордуудын хэсэгхэн нь л газрын зураг дээр тэмдэглэгдсэн болохоор цаашид өсөх боломжтой харагдаж байна.

Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.