Найман орны 83 иргэнийг албадан гаргав
2011.11.07

Найман орны 83 иргэнийг албадан гаргав

Гадаад хэргийн яам
ТОВЧХОН
  • Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, зорчих, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн дээрх хүмүүст 54.8 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

Гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх газар өнгөрсөн аравдугаар сард 31орны 333 гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, зорчих, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн дээрх хүмүүст 54.8 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Түүнчлэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч гарч явахаа зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон зэрэг үндэслэлээр найман орны 83 иргэнийг албадан гаргажээ. Гадаад орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд нь бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан 135 аж ахуй нэгж, байгууллагад 160.6 сая орчим төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Ингэснээр тус байгууллага улсын төсөвт өнгөрсөн сард нийтдээ 215 сая 426 мянган төгрөг төвлөрүүлжээ.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.