Уран сайхны аргаар эмэгтэйчүүдээ дэмжих нийгмийн сэтгэл зүйг бий болгоно
2011.11.04

Уран сайхны аргаар эмэгтэйчүүдээ дэмжих нийгмийн сэтгэл зүйг бий болгоно

Эмэгтэйчүүдийн оролцоо
ТОВЧХОН
  • Эмэгтэйчүүдийн талаарх олон нийтийн уламжлалт ойлголтыг өөрчлөхөд дэмжлэг үзүүлнэ

Жендэрийн Үндэсний хороо нь Монгол Улсын Мянганы хөгжлийн III зорилтын биелэлтийг хангах хүрээнд, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор нийгмийн бүхий л харилцаа, шийдвэр гаргах түвшин,  засаглалд оруулах эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, тэдний төлөөллийг нэмэгдүүлэх иргэдийн улс төрийн боловсролд чиглэсэн нөлөөллийн ажлын хүрээнд телевизийн олон ангит кино бүтээхээр төлөвлөөд байгаа аж.

Энэхүү ажлын хүрээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо төлөөллийг нэмэгдүүлэхэд олон нийтийн хандлагыг эерэгжүүлэх зорилго бүхий эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрд гүйцэтгэж буй үүрэг, оролцоог уран сайхны аргаар хүргэх илүү хүртээмжтэй болно өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн талаарх олон нийтийн уламжлалт ойлголтыг өөрчлөхөд дэмжлэг үзүүлнэ гэж үзсэн байна.

Телевизийн олон ангит киноны зохиолын сонгон шалгаруулалтын төсөл зарлаад байгаа ба төслийн саналыг битүүмжлэн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авах юм байна.

Хаяг:“Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо төлөөллийг нэмэгдүүлэх нь”төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар Ориент плаза, Г.Чагдаржавын гудамж-1, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар-14210, Утас: 327585-(100)

Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.