2011.11.06
Обама, Путин хоёр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсээр тодров

ТОВЧХОН
- АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин нар «Форбс» сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 70 хүний жагсаалтын нэг, хоёрдугаарт бичигджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин нар «Форбс» сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 70 хүний жагсаалтын нэг, хоёрдугаарт бичигджээ. Жагсаалтын гуравдугаарт, өнгөрсөн жил дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорч байсан БНХАУ-ын дарга Ху Жиньтао орсон байна.
Жилийн өмнө Обама дээрх жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан бол Путин дөрөвдүгээрт орж байжээ. Өнгөрсөн жилийн чансааны гуравдугаарт Саудын Аравийн хаан Абдалла ибн Абдель Азиз бичигдэж байв.
Америкийн тусгай албаныхан террорист «Аль-Каида» байгууллагын толгойлогчийг устгасны дараа болон Ливийн удирдагч Муамар Каддафиг түлхэн унагаж, хөнөөсний дараа Обамагийн нэр хүнд энэ жил дахин өсчээ. Владимир Путины хувьд тэрбээр ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдсэн нь байр суурийг нь бэхжүүлсэн байна. Харин тус улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтын 59 дугаарт бичигджээ. Тэгвэл Ху Жиньтао даргын хувьд, Хятадын дээд удирдлагын дотор боловсон хүчний халаа сэлгээ хийх төлөвлөгөөний хүрээнд эрх мэдлээ шилжүүлэн өгөхөд бэлтгэж байгаа нь түүний нэр хүнд буурахад нөлөөлсөн байна.

Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.