Хүнсний гол нэрийн барааны үнэ 2011 оны 11-р сарын 2-ны өдрийн байдлаар
2011.11.04

Хүнсний гол нэрийн барааны үнэ 2011 оны 11-р сарын 2-ны өдрийн байдлаар

өргөн хэрэглээний бараа
ТОВЧХОН
  • Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар тус тус өссөн байна.

2011 оны 11-р сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар тус тус өссөн байна.
Махны дундаж үнэ: 2011 оны 11-р сарын 2-ны байдлаар өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.1-0.5 хувь, адууны махны үнэ 1.0 хувь, ямааны махны үнэ 0.2 хувиар буурсан бол, үхрийн махны үнэ 0.9-1.5 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.4-0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувиар өссөн бол, адууны махны үнэ 0.9 хувиар буурчээ. Үхрийн цул мах болон ямааны махны үнэ тогтвортой байлаа.
2011 оны 11-р сарын 2-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4113 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4738 төгрөг, ямааны мах - 3260 төгрөг, адууны мах – 3600 төгрөг, хонины цул мах – 4267 төгрөг, үхрийн цул мах – 5300 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна .
Гурилын үнэ: 2011 оны 11-р сарын 2-ны байдлаар гурилын үнийг өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.6 хувь, савласан 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа...

Монголын үндэсний статистикийн хорооны мэдээнээс

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.