Улаанбаатар хот Хөх хоттой хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
2011.11.04

Улаанбаатар хот Хөх хоттой хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Улаанбаатар хот Хөх хоттой хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
ТОВЧХОН
  • Улаанбаатар хотын орлогч дарга Б.Баатарзоригоор ахлуулсан албаныхан Хөх хотын удирдлагуудтай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа.
Эдийн засгийн асар хурдацтай яваа Хөх хот  цаашид Улаабаатар хоттой боломжтой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Улаанбаатар хотын орлогч дарга Б.Баатарзоригоор ахлуулсан албаныхан  Хөх хотын удирдлагуудтай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа.  2.8 сая хүн амтай Хөх хотын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна . Энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүн нь 186 тэрбумд хүрч нэг хүнд ногдох хэмжээ нь 10 мянган юаньд хүрсэн байна. Хөх хотын иргэдийн дундаж орлого нь 25 мянган        юаниас  давсан үзүүлэлттэй байгаа бол тариачин, малчид нь 8700  юаний дундаж орлоготой юм байна.  

Хөх хотод аж үйлдвэржилт эрчимтэй хөгжсөн байдаг. Сүүний аж үйлдвэрээр гол болгож мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг өндөр хөгжүүлсэн байна.Тиймдээ ч  Хөх хотын эрчим хүчний хэрэглээ 10 сая кловат байдаг гэх тоон үзүүлэлт байна. Харин манай  Монгол улсын нийт эрчим хүчний хэрэглээ 800 мега ватт байдаг гээд бодохоор манайхаас  хол давсан эрчим хүчний хэрэглээтэй байгаа юм. Хөх хотын удирдлагуудтай уулзах уулзалтын үеэр Улаанбаатар хотын өнөөгийн байдлын талаар Б.Баатарзориг дарга мэдээлэл хийж, цаашид эдийн засгийн агуулгаар хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээр талууд гарын үсэг зурсан юм.

Уулзалтын үеэр Хөх хотын дарга ноён Ван Бө ирэх жил Улаанбаатар хотод Хөх хотын өдрүүдийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Ингэснээрээ Хөх хотын удирдлагууд Улаанбаатар  хотыг бүрэн судалж мэдэх боломж бололцоо бүрдэж цаашид ямар чиглэлээр хөрөнгө оруулалт хийхээ тодорхойлж болох юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.