Гаалийн бараа бүтээгдэхүүнийг хилээр “Гэрлэн дохио”-гоор нэвтрүүлнэ
2011.11.03

Гаалийн бараа бүтээгдэхүүнийг хилээр “Гэрлэн дохио”-гоор нэвтрүүлнэ

Гаалийн бараа бүтээгдэхүүнийг хилээр “Гэрлэн дохио”-гоор нэвтрүүлнэ
ТОВЧХОН
  • Тодруулбал, тухайн аж ахуйн нэгжийн өглөөний оруулж ирсэн бүтээгдэхүүн ногоон төлвөөр хил нэвтэрч болно.
Гаалийн хяналтад шинэчлэлт хийгдэж, хилээр орж ирж буй бараа, бүтээгдэхүүнийг улаан, улбар шар, ногоон гэрлээр нэвтрүүлдэг болжээ. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, үнэлгээ, бүрдүүлэлтийн дараах шалгалтын хэлтсийн дарга Л.Дэлгэрбаяраас тодруулсан юм.
-Хилээр ногоон гэрлээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирдэг болсон гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Гэрэл гэж ярихаас илүү бид төлөв гэж ярьдаг. Энэ сарын 1-нээс хилээр орж ирж буй бараа, бүтээгдэхүүнийг ногоон, улаан, улбар шар гэсэн гурван төлвөөр нэвтрүүлж эхлээд байна. Ногоон төлвөөр бичиг баримтын болон биет шалгалт хийлгүйгээр шууд нэвтрүүлдэг. Харин улаан төлвөөр бичиг баримтын болон биет шалгалт хийнэ. Харин улбар шар бол зөвхөн бичиг баримтыг шалгах жишээтэй.
-Манай улсын хилээр ногоон төлвөөр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх эрхийг хэдэн байгууллагад олгоод байна вэ?
-Урьд нь ямар нэгэн шалгалт хяналтгүйгээр хилээр бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг давуу эрхтэй аж ахуйн нэгж байдаг байсан. Бидний шинээр нэвтрүүлээд байгаа дээрх гурван төлөв бол үүнээс өөр. Тодруулбал, тухайн аж ахуйн нэгжийн өглөөний оруулж ирсэн бүтээгдэхүүн ногоон төлвөөр хил нэвтэрч болно. Гэтэл үдээс хойш оруулж ирэх бүтээгдэхүүн дээр нь улаан төлөв гарч, биет шалгалт хийхийг үгүйсгэхгүй. Манай улс зөвхөн хил дээрээ хяналт шалгалт хийдэг бол олон улсад тухайн бараа ачигдаж эхлэхээс нь эхлээд мэдээллийн тусламжтайгаар гаалийн шалгалт хийж эхэлдэг. Тэгээд бараа ачигдсанаас хойш манай улсын хилээр нэвтэртлээ ямар нэгэн зөрчилгүй бол түүнийг ногоон гэрлээр оруулдаг. Түүнээс тусгай аж ахуй нэгжид итгэл үзүүлж ногоон гэрлээр оруулаад байгаа юм биш.
-Манай улс тухайн барааг ачигдах үеэс нь эхлээд хянах мэдээллийн боломж хэр байдаг юм бол?
-Тэр асуудал жаахан төвөгтэй байна. Манай байгууллага олон улсын жишгээр хянах аргыг нь нэвтрүүлсэн. Харин түүнийг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамтарч ажиллах байгууллагууд хангалтгүй байна. Хэрэв энэ аргыг боловсронгуй болгож хамтарч ажиллавал манай улсын хил дээр түгжрэл үүсдэг асуудал бүрэн арилах юм.
-Тухайн барааг ачигдах үеэс нь эхэлж мэдээллийн тусламжтайгаар хянадаг гэлээ. Тэгвэл мэдээлэл ташаа байх ч юм уу, зөрчилтэй бараа ногоон төлвөөр хи лээр нэвтэрсэн бол ямар арга хэмжээ авах вэ?
-Манай улсын хилийг ногоон төлвөөр нэвтэрсэн барааг таван жилийн хугацаанд бид мэдээллийн тусламжтайгаар хянана. Хэрэв энэ хугацаанд ямар нэгэн зөрчил илэрвэл барааг оруулж ирсэн аж ахуйн нэгжийг дахин үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүрмөсөн хаах хүртэл арга хэмжээ авна.
Нийтлэлч
Д.Сүх
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.