2011.11.03
2319 хүний нэр солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршжээ
Эдгээр иргэдээс 5154 нь хэлний шалгалтад тэнцсэн
ТОВЧХОН
- Гэрээний дагуу 3000 ажилчин Өмнөд Солонгост ажиллах эрхтэй болох ёстой ч эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 3448 иргэн тэнцэн манай улсаас БНСУ-д ажиллах зөвшөөрөл аваад байгаа.
БНСУ-д ажиллах хүч илгээх гэрээний дагуу энэ жил 9957 хүн Өмнөд Солонгост ажиллахаар бүртгүүлснээс 8326 хүн өнгөрөгч есдүгээр сарын 3,4-нд болсон солонгос хэлний шалгалтад хамрагдсан билээ. Эдгээр иргэдээс 5154 нь хэлний шалгалтад тэнцсэн. Гэрээний дагуу 3000 ажилчин Өмнөд Солонгост ажиллах эрхтэй болох ёстой ч эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 3448 иргэн тэнцэн манай улсаас БНСУ-д ажиллах зөвшөөрөл аваад байгаа. Тэгвэл эдгээр хүмүүсийн нэрс эхнээсээ Солонгосын Хөдөлмөрийн биржид байршиж эхэлжээ. Одоогийн байдлаар бичиг баримтын ямар нэгэн зөрчилгүй 2319 хүний нэр байршсан байгаа аж. Харин үлдсэн мянга гаруй иргэний нэрсийг ирэх оны нэгдүгээр сар гэхэд байршуулж дуусах юм байна. Дашрамд дурьдахад манай НХХЯ-наас БНСУ-д нэг цэгийн үйлчилгээг ажиллуулахаар болжээ.
Эх сурвалж
Монголын мэдээ
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.