Улсын алдар цолтой бөхчүүд Төрийн ордонд зочлов
2011.11.03

Улсын алдар цолтой бөхчүүд Төрийн ордонд зочлов

ТОВЧХОН
  • Даян аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Н.Ганбаатар тэргүүтэй 17 бөх хүрэлцэн иржээ.

УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн урилгаар Улсын алдар цолтой бөхчүүд Төрийн ордны үйл ажиллагаатай өнөөдөр танилцсан байна.  Даян аварга Г.Өсөхбаяр,  Улсын гарьд Н.Ганбаатар тэргүүтэй бөхчүүд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы танхимд зочилсон нь содон үйл явдал байв.  2009 оны аравдугаар  сарын 1-ний өдрөөс Улсын Их Хурлын  чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудыг сурталчлах ажиллагаанд иргэдийн  оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдийг Төрийн ордонд оруулж чуулганы болон ордны үйл ажиллагаатай  танилцуулж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлдэг болсон билээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.