2011.11.03
Улсын Их Хурлын дарга сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг яаравчлах чиглэл өгөв
ТОВЧХОН
- Су.Батболд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Улсын Их Хуралд хэлэлцэгдэж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн явц байдал, намын бүлгүүдийн харилцан тохиролцсон асуудлаар санал бодлыг нь сонсов.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд ахлагч Су.Батболд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Улсын Их Хуралд хэлэлцэгдэж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн явц байдал, намын бүлгүүдийн харилцан тохиролцсон асуудлаар санал бодлыг нь сонсов.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга уг хуулийн төслийг нэн яаралтай, хуулийн хугацаанд хэлэлцэн баталж гаргахын тулд дараахь асуудалд анхаарахыг санал болгож, зөвлөв.
Үүнд:
Тойргийн асуудлаар тусгайлан ярилцъя гэж бид тохирсон шүү дээ. Эдгээр зарчмын асуудлыг анхааралдаа авахын зэрэгцээ дараахь хоёр асуудалд анхаарлаа чиглүүлж ажиллахыг та бүгдэд санал болгож байна.
Үүнд:
Нэгд, МАН, АН болон Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, өөрөөр хэлбэл сонгуулийн хуулийн талаар ярилцаж байгаа асуудлаа энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэнэ үү. Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хоорондоо саналаа ойртуулж ажиллаа. Бүлгийн гишүүдтэйгээ ч гэсэн тодорхой ажиллах шаардлагатай. Дараачийн долоо хоногт багтаж Улсын Их Хурал сонгуулийн хуулийг ярих болно.
Хоёрт, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд сонгуулийн хуулийн талаар нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй тохиолдолд 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаан Улсын Их Хурал санал хураалт явуулах болно. Улсын Их Хуралд хуулийн ийм боломж байгааг та нөхөд ойлгож байгаа. Энэ тухай нэлээд түрүүн, бараг зургаан сарын өмнө намуудад, намын бүлгүүдэд би тодорхой мэдэгдэж байсан. Улсын Их Хурлын чуулганд хэлсэн үгэндээ ч тэмдэглэж байсан.
Эцэст нь та нөхдөд анхааруулахад юуны өмнө Улсын Их Хурал дахь намын бүлгүүд сонгуулийн хууль дээр саналаа тохиролцохгүй байна гэдэг бол олон түмэнд сайн мессеж болж очихгүй. Хэрвээ Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу санал хураалт явуулсан тохиолдолд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, санал хураалтад ямар нэг байдлаар саад учрахгүй гэдэгт итгэж байна.Нөгөө талаар намын бүлгийн дарга нар гишүүдтэйгээ ажилла, намын дарга нар ч бүлэг, гишүүдтэйгээ ажиллах байх.Одоо олон нийтийн дунд сонгуулийн шударга хуулийн тухай яриа, хүлээлт үүсчихээд байна. Одоогийн дагаж мөрдөж байгаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зохих өөрчлөлт орох нь гарцаагүй гэж Улсын Их Хурлын дарга хэлснийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

- Улсын Их Хурлаар сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хугацаа нэлээд удаашралтай байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэн батлах тал дээр Улсын Их Хурал удаан ажиллаж байна гэсэн санаа бодол олон нийтийн дунд байгаа нь ч нууц биш. Иймээс хуулийг энэ 11 дүгээр сард багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Сонгуулийн хуулийг хойш тавих боломж, хугацаа бидэнд байхгүй.
- Сонгуулийн хуульд өөрчлөлт орох боломжгүй тухай яриа байх ёсгүй шүү. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал нь гурван жилийн өмнө хоёр нам ярилцаад тохирсон зарчмын асуудал. Намууд ч энэ хуульд өөрчлөлт оруулна гэдгээ хэлчихсэн шүү дээ. Ийм учраас сонгуулийн хуульдаа зохих өөрчлөлт оруулах нь гарцаагүй.
- Өмнө нь бид Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл дээр ярилцаж тохирсон хоёр асуудлыг анхаарах шаардлагатай. Улсын Их Хурлын болон Орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийг хамтатган явуулах эсэх асуудлыг орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг ярих үед ярилцъя. Асуудлыг заавал Улсын Их Хурлын сонгуулийн хуультай барьцалдуулах нь зохистой биш ээ.Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг Улсын Их Хурлын тогтоолоор шийдвэрлэдэг.
Тойргийн асуудлаар тусгайлан ярилцъя гэж бид тохирсон шүү дээ. Эдгээр зарчмын асуудлыг анхааралдаа авахын зэрэгцээ дараахь хоёр асуудалд анхаарлаа чиглүүлж ажиллахыг та бүгдэд санал болгож байна.
Үүнд:
Нэгд, МАН, АН болон Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, өөрөөр хэлбэл сонгуулийн хуулийн талаар ярилцаж байгаа асуудлаа энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэнэ үү. Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хоорондоо саналаа ойртуулж ажиллаа. Бүлгийн гишүүдтэйгээ ч гэсэн тодорхой ажиллах шаардлагатай. Дараачийн долоо хоногт багтаж Улсын Их Хурал сонгуулийн хуулийг ярих болно.
Хоёрт, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд сонгуулийн хуулийн талаар нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй тохиолдолд 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаан Улсын Их Хурал санал хураалт явуулах болно. Улсын Их Хуралд хуулийн ийм боломж байгааг та нөхөд ойлгож байгаа. Энэ тухай нэлээд түрүүн, бараг зургаан сарын өмнө намуудад, намын бүлгүүдэд би тодорхой мэдэгдэж байсан. Улсын Их Хурлын чуулганд хэлсэн үгэндээ ч тэмдэглэж байсан.
Эцэст нь та нөхдөд анхааруулахад юуны өмнө Улсын Их Хурал дахь намын бүлгүүд сонгуулийн хууль дээр саналаа тохиролцохгүй байна гэдэг бол олон түмэнд сайн мессеж болж очихгүй. Хэрвээ Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу санал хураалт явуулсан тохиолдолд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, санал хураалтад ямар нэг байдлаар саад учрахгүй гэдэгт итгэж байна.Нөгөө талаар намын бүлгийн дарга нар гишүүдтэйгээ ажилла, намын дарга нар ч бүлэг, гишүүдтэйгээ ажиллах байх.Одоо олон нийтийн дунд сонгуулийн шударга хуулийн тухай яриа, хүлээлт үүсчихээд байна. Одоогийн дагаж мөрдөж байгаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зохих өөрчлөлт орох нь гарцаагүй гэж Улсын Их Хурлын дарга хэлснийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.