Ирэх жил 28 тэрбумаар шатахуун нөөцөлнө
2011.11.03

Ирэх жил 28 тэрбумаар шатахуун нөөцөлнө

Нефт
ТОВЧХОН
  • Энэ оны эрсдэлийн сангийн нефтийн бүтээгдэхүүний таван тэрбум төгрөг багтаж буй юм

Ирэх жил 28 тэрбум төгрөгөөр нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхээр болжээ. Үүнд энэ оны эрсдэлийн сангийн нефтийн бүтээгдэхүүний таван тэрбум төгрөг багтаж буй юм. Гэсэн хэдий ч импортлогчидтой зөвшилцөх асуудал хүндэрч магадгүй болжээ. Тиймээс ЭБУХЯ, ЗТБХБЯ хамтран нефть импортлогч болон нийлүүлэгчидтэй шаталсан уулзалт хийхээр товлосон байна.

Дэлхийн банкны таамаглаж буйгаар, 2012 оны эрхээр манай оронд өргөн хэрэглээний бараа, түлш, шатахууны үнэ өсөж болзошгүй. Учир нь тэр үед инфляцийн хэмжээ одоо байгаагаас 10 орчим хувиар өснө гэх дүгнэлтийг тус банкныхан хийсэн. Тиймээс 2012 оны Эрсдэлийн сангийн хөрөнгийг энэ оныхоос илүү хувиар тогтоохоор болж буй юм.

Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.