"Bloomberg" Монголд салбараа нээнэ
2011.11.02

"Bloomberg" Монголд салбараа нээнэ

bloombergМонголд дэлхийн санхүү, эдийн засаг, биүзнесийн мэдээллийн "Bloomberg" салбар телевизээ байгуулахаар болжээ. "Bloomberg L.P"-ийн мэдэл дэх тус телевиз 24 цагийн эфиртэй бөгөөд дэлхий даяар 270 сая хүн үздэг аж. "Bloomberg TV Mongolia"-г Азийн санхүүгийн зах зээлд өрнөж буй үйл явцыг мэдээлэх томоохон бааз болгохоор зорьж буй аж. Монголоос Худалдаа хөгжлийн банк уг төслийг хамтран хэрэгжүүлж буй бөгөөд ирэх гуравдугаар сард анхны эфирээ цацахаар төлөвлөжээ. Монгол Улс дэлхийн хүчирхэг эдийн засаг бүхий БНХАУ-ын хөрш, уул уурхайн баялаг нөөц нь дэлхийг шуугиулж байгаа учраас бид Ази дахь салбараа Монголд байгуулахаар шийдсэн" гэж "Bloomberg"-ийн төлөөлөгч Гэри Гроэнхэйм ярьжээ. Сонирхуулахад, Нью-Йоркт төвтэй уг телевиз Герман, Франц, Испани зэрэг таван оронд салбартай, дэлхийн 192 газар 15000 гаруй сурвалжлагчтай юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.