2011.11.02
"Хан-Уул"-ынхан 3 дахь жилдээ дараалан түрүүллээ
"Хэсгийн байцаагч-2011" ажил мэргэжил, ур чадварын цогц тэмцээн 2011 оны 10 дугаар сарын 27-ноос 29-нд Төв аймагт зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэсгийн байцаагчид оролцож, уралдсанаар төгсгөлийн шатанд 27 алба хаагч шалгарч үлдсэн юм.
- Уралдаан тэмцээнийг зохион байгуулсанаар цагдаагийн байгууллагын зорилт, бодлого чиглэлийг олон нийтэд сурталчилж, Цагдаагийн ерөнхий газрын 2011 оны бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хэсгийн байцаагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэргүүний алба хаагчдыг шалгаруулж, туршлага солилцох, нэвтрүүлэх алба хаагчдын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байгаа юм" хэмээн Хэв журам хамгаалах газрын Захиргааны удирлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар онцолсон.- Төв аймагт зохион байгуулагдсан тэмцээнд оролцсон цагдаагийн алба хаагчид хууль эрх зүйн болон англи, орос хэлний мэдлэг, ур чадвар буюу нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллах талаар мэдлэг оюунаа сорилоо. Мөн хэсгийн байцаагч цагдаа нарын дунд авто машины уран жолоодлого, хамгийн мэргэн буучийг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Хоёр өдөр үргэлжилсэн уг тэмцээний нэгдүгээр байрыг нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Даваажаргал 104.1 оноогоор гурав дахь жилдээ түрүүллээ. Харин хоёрдугаар байрыг Төв аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сувд-Эрдэнэ 97.83 оноогоор удааллаа. Харин гуравдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ууганбаяр 92.82, дөрөвдүгээр байранд Орхон аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Билэгсайхан 1.91 хувиар тус тус эзэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.