Хөтөлбөр хэрэгжсэнээр долоон стратегийн зорилтыг хангана
2011.11.02

Хөтөлбөр хэрэгжсэнээр долоон стратегийн зорилтыг хангана

ТОВЧХОН
  • Хөтөлбөр хэрэгжих таван жилийн хугацаанд нийт 13,3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гаржээ.
Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Тэрбишдагва нарын гишүүд “Монгол улсын статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” /2011-2015/-ийг өргөн барилаа.

Өргөн барьж буй Монгол улсын статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн /2011-2015/ төсөл нь зургаан бүлэг бүхий 23 чиглэлийг хамарсан үйл ажиллагаа явуулахаар заасан байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр долоон стратегийн зорилтыг хангаж олон улсын стандартад нийцсэн статистикийн ангилал, аргачлал боловсруулан системийн хэмжээнд нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож үндэсний болон жижиг орон нутгийн хэмжээнд төрөл бүрийн түүвэр судалгаа тооцоолол хийх чадавхтай болох юм байна. Хөтөлбөр хэрэгжих таван жилийн хугацаанд нийт 13,3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гаржээ.

Мөн дээрх гишүүдийн өргөн барьсан “Монгол улсын Статистикийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутамд, завсарын тооллогыг 5 жил тутамд, Өрхийн нийгэм эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутамд хийж байхаар тусгасан байна. Ингэснээр хөдөө бүтээгдэхүүн, ойн аж ахуй, загас, ан агнуурын тооллогыг хийж байх юм.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас олон улсын хэмжээнд хөдөө аж ахуйн тооллогыг 2012-2013 онд хийх бөгөөд үүнд 100 гаруй улс хамрагдах аж. Өнөөдөр Монгол улс зөвхөн мал тооллогыг тодорхой цаг хугацаанд хийдэг юм байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.