Нийслэлийн шилдгүүд шагнууллаа
2011.11.02

Нийслэлийн шилдгүүд шагнууллаа

Нийслэлийн шилдгүүд шагнууллаа
ТОВЧХОН
  • Нийслэлийн ойгоо угтсан нийслэлчүүдэд зориулсан олон олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, түмэн олондоо дэлгэсэн өдрүүд одоо ч үргэлжилж байна.
Нийслэл хот тулгын чулгуу тавьсны 372 жилийн ой өнгөрсөн бямба гаригт болсон. Нийслэлийн ойгоо угтсан нийслэлчүүдэд зориулсан олон олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, түмэн олондоо дэлгэсэн өдрүүд одоо ч үргэлжилж байна. Улаанбаатар хот байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан салбар салбартаа хийсэн бүтээснээрээ тэргүүлсэн хүмүүс төрийн одон медалиар энгэрээ мялаалаа.

Төр захиргааны байгууллага, хууль эрх зүй, холбоо харилцаа, зам тээвэр, барилга хот байгуулалт, эрүүл мэнд, боловсрол гээд салбар бүрийн шилдгүүд өнөөдөр нийслэлийн удирдлагуудаас шагнал авсан юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор худалдааны байгууллагын тэргүүний ажилтан, ахмад газар тариаланч гээд  16 хүн энгэрээ мялаасан юм.

Баянзүрх дүүргийн өндөр настай С.Батсуурь, архитектор Б.Цэрэндорж нарын хүмүүс шагнууллаа. Алтан гадас одонгоор 128 хүн шагнуулсан бол хөдөлмөрийн хүндт медаль  118 хүн авсны дотор НЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн О.Тунгалаг зэрэг ажил хөдөлмөрөөрөө бусдаа үлгэрлэсэн хүмүүс төрийн дэд одон медалиар шагнууллаа.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.