Төрийн албанд ажиллах эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийн квот тогтоожээ
2011.11.02

Төрийн албанд ажиллах эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийн квот тогтоожээ

Жендэр
ТОВЧХОН
  • Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах бодлого, арга хэмжээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх аж.

Төрөөс эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж, нөхцөлөөр хангахын тулд 2011 оны 02 сарын 02 өдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” батлагдсан. Энэхүү хуульд улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15%, дүүрэгт 20%, суманд 25-30% доошгүй байх, төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын 15%, бусад төв байгууллагын удирдлагын 20%, яамдын газар, хэлтсийн даргын 30%, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын аль нэг хүйсийн төлөөлөл 40%-иас доошгүй байх, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авилгатай тэмцэх болон онцгой байдлын байгууллагаас бусад байгууллагын төрийн тусгай албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл 40%-иас доошгүй байхаар зааж өгчээ. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах бодлого, арга хэмжээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх аж.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2013 оноос дагаж мөрдөх ба 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Энэхүү хуультай холбогдуулаад 11 яам, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байрлах Жендэрийн эрх тэгш байдлыг хангах  мэргэжилтнүүд энэ хуулийг уялдуулан зохион байгуулах юм байна. Одоогийн байдлаар Ховд, Сэлэнгэ аймгуудад туршилтын шугамаар хэрэгжүүлэх, дэд хөтөлбөрийг боловсруулж байгаа аж.

Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.