Нүүрсний үнэ өссөөр
- Манай улсын чулуун нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд экспортын нэг тонн нүүрсний үнэ 118.1 ам.долларт хүрсэн нь оны эхнээс хоёр дахин, өмнөх сараас 10 хувиар өсжээ.
Монгол Улсын төсвийн орлого зэсийн хэт хамаарлаас ангижирч, нүүрснээс хамаарч эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сард нүүрсний экспортын орлого 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь зэсийн баяжмалын экспортын орлогоос хоёр дахин давсан хэрэг юм. Манай.улсын чулуун нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд экспортын нэг тонн нүүрсний үнэ 118.1 ам.долларт хүрсэн нь оны эхнээс хоёр дахин, өмнөх сараас 10 хувиар өсжээ. Оны эхний есөн сарын байдлаар нийт 3.348 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь. өнгөрсөн оны мөн үеэс 65.3 хувь буюу 1.095.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ хугацаанд нийт экспортын 41.8 хувийг чулуун нүүрс, 22.3 хувийг зэсийн баяжмал, 9 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 5.3 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлсэн аж.
С.Амар
Эх сурвалж
Монцамэ