2011.11.02
Иргэн та газраа өмчилсөн үү
88138 иргэн 4801,59 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглахаар өмчилсөн байна.
ТОВЧХОН
- Монгол улс иргэн бүртээ үнэгүй газар өмчлүүлж байгаа. Харин энэ хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ.
- Нийслэлийн иргэдийн хувьд хаана ч газар өмчлөх эрхтэй. Гэвч нийслэлийн газрын нөөц дуусаж байгаа аж.
Монгол улс иргэн бүртээ үнэгүй газар өмчлүүлж байгаа. Харин энэ хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ. Тиймээс иргэдийг газраа яаралтай өмчилж авахыг газрын албанаас сануулсаар байна. Газар үнэгүй олгох хуулийг 2003 онд баталсан. Хууль хэрэгжсэнээс хойш нийт 88138 иргэн 4801,59 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглахаар өмчилсөн байна. Үүнийг нийт хүн амтайгаа харьцуулахад 7,6 хувь нь л газраа өмчилсөн байна гэсэн үг.
Нийслэлийн иргэдийн хувьд хаана ч газар өмчлөх эрхтэй. Гэвч нийслэлийн газрын нөөц дуусаж байгаа аж.
2008 онд хийсэн газрын нөөцийн судалгаагаар есөн мянган га газар бий гэж гарсан байна. Ингэхдээ нөөц газрыг иргэдэд шууд өмчлүүлдэггүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамруулсны дараа иргэдийн хүсэлтийг хүлээн авдаг байна. Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай болон Хан-уул дүүргийн Өлзийт хороолол, Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд газар бий. Нийслэлийн иргэд тус орчимд газар өмчлөх боломж байгаа юм. Харин хөдөө орон нутгийн иргэд тухайн оршин суугаа нутаг дэвсгэртээ газар өмчлөх эрхтэй.
Иргэн та хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, газар олгохыг хүссэн өргөдлөө бэлэн бүрдүүлсэн бол 0.07 га газраа нэр дээрээ өмчлөх боломжтой юм.
Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэд өмнө нь газар өмчилж аваагүй гэсэн лавлагааг харьяа дүүргийнхээ газрын албанаас авч, дүүргийнхээ газрын албанд хандаж газар авч болох ажээ.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр авахад бүрдүүлэх материал
Үүнд:
Нийслэлийн иргэдийн хувьд хол гэсэн шалтгаанаар захын дүүргүүдэд газар өмчлөхөөс татгалздаг байна. Нэг үеэ бодвол манай улсад дэд бүтэц маш сайн хөгжиж байгаа. Тэгэхээр эх орны иргэн та үнэгүй газар олголт дуусахаас өмнө заавал газраа өмчилж аваарай. Хэзээ нэгэн цагт таны өмчилж авсан газар хамгийн үнэтэй хөрөнгө чинь байх болно. Гадаад орнуудад бол хувийн газартай хүн л хамгийн баталгаатай амьдралтай байдаг шүү дээ.
Магадгүй 20-30 жилийн дараа иргэн таны хол гэж голсон газар, хамгийн үнэтэй хөрөнгө болон хувирсан байх вий. Тэгээд бас гадны иргэд эзэн суусан байх вий. Тусгаар тогтносон эх орон байхын үндэс нь эх орны минь газар шороо иргэн бидний өмч байх ёстой юм.

- Өргөдөл / Гар бичмэл /
- Хорооны засаг даргын тодорхойлолт
- Кадастрын зураг
- Газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ
- / иргэн 10000 төг, ААН, байгууллага 35000 төгрөг/
Нийслэлийн иргэдийн хувьд хол гэсэн шалтгаанаар захын дүүргүүдэд газар өмчлөхөөс татгалздаг байна. Нэг үеэ бодвол манай улсад дэд бүтэц маш сайн хөгжиж байгаа. Тэгэхээр эх орны иргэн та үнэгүй газар олголт дуусахаас өмнө заавал газраа өмчилж аваарай. Хэзээ нэгэн цагт таны өмчилж авсан газар хамгийн үнэтэй хөрөнгө чинь байх болно. Гадаад орнуудад бол хувийн газартай хүн л хамгийн баталгаатай амьдралтай байдаг шүү дээ.
Магадгүй 20-30 жилийн дараа иргэн таны хол гэж голсон газар, хамгийн үнэтэй хөрөнгө болон хувирсан байх вий. Тэгээд бас гадны иргэд эзэн суусан байх вий. Тусгаар тогтносон эх орон байхын үндэс нь эх орны минь газар шороо иргэн бидний өмч байх ёстой юм.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.