Цахим гарын үсгийн тухай хуулийг дэмжлээ
2011.11.02

Цахим гарын үсгийн тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон "Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

tsahim_griin_usegДээрх хуулийн төсөл батлагдсанаар харилцааны цоо шинэ орчин үүсэх бөгөөд төрийн байгууллагын харилцаанаас эхлээд иргэд хооронд, аж ахуйн нэгжүүдийн хооронд орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөн хэрэглэх болсон. Үүнтэй холбоотой аливаа албан ёсны гэрээ хэлцэл хийх, эсвэл “Энэ би мөн шүү” гэдгээ албан ёсоор илэрхийлэх, хэн нэг хүний өмнөөс өөр хүн аливаа үйлдэл хийхээс сэргийлэх зорилгоор тоон болон цахим гарын үсгийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага гарч байгаа ажээ. Түүнчлэн олон харилцаа шуурхай, хурдан, илүү найдвартай явах боломж бүрдэх юм.

Харин тоон болон цахим гарын үсэг гэсэн ялгаа энд гарч ирж байгаа юм. Тоон гарын үсэг нь хэрэглэгчийнхээ нэлээд өргөн мэдээлэл, нууцлалыг агуулах бөгөөд төрийн байгууллагад эхний ээлжинд хэрэглэх аж. Цахим гарын үсэг нь ердийн гарын үсгээрээ баталгаажуулдагтай адил хууль эрх зүйн чадамжтай зүйл бөгөөд ийм гарын үсгийг хэрэглэх нь иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй буюу ямар нэг хязгаар тогтоохгүй юм байна. Өөрөөр хэлбэл мөнгөний тооцоо төлбөр, и-мэйл, мессэж зэргээр явуулсан зүйлд өөрийгөө баталгаажуулахаас зэргээс эхлээд аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд ч хэрэглэж болно.

Дээрх хуулийг баталсны дараа тоон болно цахим гарын үсэг баталгаажуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай болох юм.

Эх сурвалж: www.open.parlianment.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.