180 мянган өрхийг зуухаар хангана
2011.11.01

180 мянган өрхийг зуухаар хангана

180 мянган өрхийг зуухаар хангана
ТОВЧХОН
  • Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэчнээн өрхийг утаагүй зуухаар хангах.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай болон дагалдах хуулиудыг хэлэлцэж буй юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэчнээн өрхийг утаагүй зуухаар хангах. Нийт хэдий хэмжээний хөрөнгө тусгаад буйг сонирхлоо. Засгийн газраас барьж буй бодлогоор энэ жилийн хувьд 70 мянган өрхийг утаагүй зуухаар хангана. Ирэх жил 110 мянган өрхөд утаагүй зуух нийлүүлнэ.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд хорт утаа ялгаруулж буй гэр хорооллын яндангаас гарах утааны хэмжээ буурна гэж үзэж буй аж. Судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 180 мянган өрх байна гэж гарчээ. Тиймээс хоёр жилийн хугацаанд 180 мянган өрхийг утаагүй зуухаар хангахаар болсон аж. Утаагүй зуухыг иргэдэд нийлүүлэхдээ хямдруулсан үнээр өгдөг. “Цэвэр агаар” төслийн хүрээнд санхүүжилтийг нь шийдээд явж буй. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд утааг 20 хувиар бууруулах зорилт тавьсан.

Улаанбаатар хотын утааг бууруулахад дан ганц гэр хорооллын яндангаас ялгарах утаатай тэмцсэнээр шийдэгдэхгүй. Авто машинаас ялгарах хорт утаа бас тодорхой хэмжээгээр нөлөөлж буй. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслүүдийг хийнд шилжүүлэхэд зориулж тодорхой хөрөнгүүдийг  ирэх оны төсөвт суулгаж өгчээ.  Мөн гэр хорооллын өрхүүдийг цахилгаан халаагуураар халаахад зориулж цахилгааны үнийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр 2012 оны төсөвт хөрөнгө суулгаж өгчээ.
Нийтлэлч
Г.Дарь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.