Газар усны нэрийн домгийн сан бүрдүүлнэ
2011.11.01

Газар усны нэрийн домгийн сан бүрдүүлнэ

Газар усны нэрийн домгийн сан бүрдүүлнэ
ТОВЧХОН
  • Монголын газар нутгийн нэр судлаачдын нийгэмлэгээс зарласан уралдааны дүн гарчээ.
Монголын газар нутгийн нэр судлаачдын нийгэмлэгээс зарласан уралдааны дүн гарчээ. Тус нийгэмлэг хөдөө нутаг эзгүйрч, цөлжиж, газар усны нэр баларч байгаатай холбогдуулан ''Монгол газар усны нэрийн домог цуглуулах'' улсын уралдаан зарласан юм. Уралдаанд иргэд идэвхтэй оролцсон бөгөөд 15 түүнээс дээш тооны домог цуглуулсан хүнд нэгдүгээр байрын шагналыг өгөхөөр удирдамжид заасан ч зарим нь 500 хүртэл домог ирүүлсэн байна. Иймд уралдааны тэргүүн байрыг судлаач О.Сүхбаатарт олгохоор болжээ. Тэрбээр “Монгол газар усны домог” эмхтгэлийг 2001 онд гаргасан байна. Иргэдээс ирүүлсэн домгийг нэгтгэж ном болгохоос гадна газар усны нэрийн домгийн сан бүрдүүлэх юм байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.