Талоноор 10 нэр төрлийн бүтээгдэхүүн олгоно
2011.11.01

Талоноор 10 нэр төрлийн бүтээгдэхүүн олгоно

Энэ жилийн хувьд хуулиар сэтгэцийн өвчтэй 0-18 насны хүүхэд, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, харж хандах хүнгүй зэрэг долоон бүлэгт хуваан олгохоор болоод байна.
ТОВЧХОН
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс иргэдэд хүнсний талон олгох ажил 2009 оноос эхэлсэн.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  яамны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс иргэдэд хүнсний талон олгох ажил 2009 оноос эхэлсэн.

Тодруулбал, амьжиргааны төвшинг ялган тодорхойлж, хүнсний дэмжлэг тун хэрэгцээтэй байгаа нэн эмзэг, ядуу айл өрхүүдэд болон асаргаа сувилгаа шаардлагатай нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хүнсний талон олгох болсон билээ. Эхний удаагийн хүнсний талон олгох ажиллагаа 2009 оноос 2010 оны наймдугаар сарыг дуустал үргэлжилсэн байна. Одоо хоёрдугаар шатны арга хэмжээний хүрээнд хүнсний талон олгох ажил үргэлжилж байгаа юм байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 25 мянган иргэнд хүнсний талон олгоод байгаа юм байна.

Энэ жилийн хувьд хуулиар сэтгэцийн өвчтэй 0-18 насны хүүхэд, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, харж хандах хүнгүй зэрэг долоон бүлэгт хуваан олгохоор болоод байна. Уг талоноор гурил, будаа, мах, сүү, өндөг зэрэг 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдийн дүүрэг, хорооныхоо хүнсний дэлгүүрээс худалдаж авах боломжтой болох юм байна. Дээрх талоныг тухайн хүн харьяа газрынхаа (сум, хороо) нийгмийн ажилтнаасаа авах юм. Энэхүү талоныг мөнгөн дүнгээр үнэлбэл нэг хүнд сард 14 мянган төгрөг оногдож байгаа аж.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.