Зочид буудлуудын шинэ стандартыг хэлэлцлээ
2011.10.31

Зочид буудлуудын шинэ стандартыг хэлэлцлээ

Зочид буудлуудын стандартыг тогтооно
ТОВЧХОН
  • Дотооддоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны цогцолборуудын мөрдөх стандартыг БОАЖЯ гаднын орнуудтай харъцуулан орчин үеийн шаардлагад нийцүүлж буй аж.
Дотооддоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны цогцолборуудын мөрдөх стандартыг БОАЖЯ гаднын орнуудтай харъцуулан орчин үеийн шаардлагад нийцүүлж буй аж. Энэхүү стандартынхаа техникийн хорооны хурлыг тус яам өчигдөр хийлээ. Хуралд БОАЖЯ, Стандартчилал хэмжилзүйн газар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагууд зэрэг арав гаруй төлөөлөл оролцсон юм.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Ц.Нарантуяа "Улсын хэмжээнд 1-5 одтой 340 гаруй зочид буудал байдаг. Өмнө нь тухайн байгууллагад хүсэлт тавьсны дагуу зочид буудлуудын зэрэглэлийг олгож байсан бол энэхүү стандарт мөрдөгдөж эхэлснээр шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага илүү нарийсах юм. Ингэснээр зочид буудал, дэн буудал, сувиллын газар гэж юу болохыг үйлчлүүлэгч хүн, тухайн байгууллагын аль аль нь ялгаж салгадаг болно. Бид ийм ажлыг шат дараатайгаар хийж байгаа бөгөөд ирэх онд "Guest house"-ын стандартыг боловсруулах төлөвлөгөөтэй байна" гэв.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.