2011.10.31
Эх, нялхасын эндэгдэл гаргахгүй ажиллахыг хүслээ

ТОВЧХОН
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэхэд тухайн аймаг орон нутагт тулгарч байгаа хөрөнгө санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд төсвийн тодотгол чухал нөлөөтэй байгааг Эрүүл мэндийн сайд онцлоод тодотголоор ноогдох санхүүжилтыг үр ашигтай зарцуулах, чанарын үзүүлэлтийг хангаж ажиллахыг уулзалтанд оролцож байгаа удирдлагуудад анхааруулав.
2011 оны Улсын төсвийн тодотгол УИХ-аар хэлцэгдэн батлагдаж байгаа болон оны төгсгөл ойртож байгаатай холбогдуулан төлөвлөгөөний дагуу өрнөж байгаа салбарын үйл ажиллагааны явцтай танилцахаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нартай Эрүүл Мэндийн Яаманд уулзаж ярилцав.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэхэд тухайн аймаг орон нутагт тулгарч байгаа хөрөнгө санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд төсвийн тодотгол чухал нөлөөтэй байгааг Эрүүл мэндийн сайд онцлоод тодотголоор ноогдох санхүүжилтыг үр ашигтай зарцуулах, чанарын үзүүлэлтийг хангаж ажиллахыг уулзалтанд оролцож байгаа удирдлагуудад анхааруулав.
Эрүүл мэндийн сайд эмнэлгийн ажилтны хариуцлага, ёс зүйг улам дээшлүүлэн ажиллах шаардлага нийт салбарынхны өмнө тулгамдсан хэвээр байгааг сануулаад эмнэлгүүдийн хяналтын албаны үйл ажиллагаа, дотоод хяналтыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар ярив.
Энэ оны 9-р сарын үзүүлэлтээр нийт салбарын хэмжээнд нэг ч эхийн эндэгдэл гаргалгүй ажилласныг Эрүүл мэндийн сайд сайшаан тэмдэглээд цаашид ч эхийн эндэгдэл, нялхасын эндэгдэл, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл гаргахгүй байхын төлөө чармайн ажиллахыг хүслээ.
2008-2011 онд эрүүл мэнд, спортын салбарт барилгын хөрөнгө оруулалтын ажил маш эрчимтэй хийгдэж, одоо үлдсэн хугацаанд эхэлсэн ажлуудын гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд хийж дуусгахыг Эрүүл мэндийн сайд чухалчлаад цаашдын үйл ажиллагаанд эмнэлгүүдийг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангах, чадвартай хүний нөөцтэй болгоход илүү анхаарал хандуулна гэдгээ хэлэв.

Эх сурвалж
Эрүүл мэндийн газар
Эрүүл мэндийн газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.