Автобусны хоёр шинэ чиглэл нэмэгдлээ
2011.10.25

Автобусны хоёр шинэ чиглэл нэмэгдлээ

Автобусны чиглэлийг нэмлээ
ТОВЧХОН
  • Нийтийн тээврийн газраас маргааш том оврын автобусны хоёр шинэ чиглэлийг нээх гэж байна.
Нийтийн тээврийн газраас маргааш том оврын автобусны хоёр шинэ чиглэлийг нээх гэж байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх “Баянмонгол”, “Дүнжингарав” хороолол, Хан-Уул дүүргийн “Нархан” хотхон, “Рапид харш” зэрэг томоохон хорооллын иргэд, оршин суугчдаас ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн энэ сарын 29-нд тохиох Нийслэлийн өдрийг угтаж, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авчээ. М:54 буюу “Нарангийн гол-21-р хороолол-Саппоро-ТЭЦ3-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэл нь Толгойтоос Хан-Уул дүүрэг рүү зорчдог иргэд болон “Жаргалан” хотхон, “Рапид харш”, “Баянмонгол”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилготой юм.

Харин М:14Б буюу “Улиастай-Зүүн 4 зам-Нарны зам-Дамдинсүрэнгийн гудамж-ТЭЦ3” чиглэл нь Улиастайгаас гарч Офицеруудын ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн, “Баянмонгол” хороолол, “Жаргалан” хотхоноор дайран 120 мянгат, ТЭЦ-3 хүртэл зорчих боломжийг бүрдүүлж байгаа аж.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.