2011.10.25
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дууслаа
Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Нийслэл хотод 2011 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явуулж дууслаа.
ТОВЧХОН
- Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын 27,9 хувь нь дээд, тусгай дунд, 65,4 хувь нь бүрэн, бүрэн бус дунд, 6,4 хувь нь бага боловсролтой иргэд байна.
Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Нийслэл хотод 2011 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явуулж дууслаа. Энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулсан цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаар ЗХЖШ-аас өгөгдсөн тоон даалгаварыг шаардлагын дагуу ханган биелүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудас 93,8 хувьтайгаар тараагдаж, цэрэг татлагад хамрагдах иргэдийн 92,2 хувь нь хамрагдсан байна. Цэрэг татлагын товчоогоор орсон иргэдийн 30,1 хувь өвчнөөр, 9,4 хувь нь гачигдлаар, 52,9 хувь нь суралцахаар, 7,6 хувь нь бусад шалтгаанаар чөлөөлөгджээ. Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын 27,9 хувь нь дээд, тусгай дунд, 65,4 хувь нь бүрэн, бүрэн бус дунд, 6,4 хувь нь бага боловсролтой иргэд байна.
Мөн гэрээт цэргийн албанд 63 иргэн элсүүлж, дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр 826 иргэн дүйцүүлэн хааж, улсын төсөвт 167,7 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ удаагийн цэрэг татлагыг Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүргүүд илүү сайн зохион байгуулсан байна.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.