Төрийн далбааны стандарттай боллоо
2011.10.24

Төрийн далбааны стандарттай боллоо

Төрийн далбааны стандарттай боллоо
ТОВЧХОН
  • Төрийн далбааны стандартыг ирэх Цагаан сарын шинийн нэгний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2011-10-14-ний өдрийн ХЭГ/1903 албан тоотоор "Төрийн далбааны стандарт" батлах тухай Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2011-06-23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Төрийн далбааны стандартыг хүргүүлсэн байна.

Энэхүү стандартаар Монгол Улсын Төрийн далбааны өнгө, соёмбоны харьцаа болон гадна орчинд байнга мандуулах Төрийн далбааг хийх нэхмэл эдэд тавих шаардлага, эдэлгээний хугацаа зэргийг тогтоосон байна.

Төрийн далбааны стандартыг ирэх Цагаан сарын шинийн нэгний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон байна.
Нийтлэлч
Б.Хэрлэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.