Ц.Шинэбаярын намыг бүртгэлээ
2011.10.22

Ц.Шинэбаярын намыг бүртгэлээ

ТОВЧХОН
  • “Цоо шинээр нам байгуулж байгаа. Хуулийн хүрээнд бүх материалаа бүрдүүлсэн учир Дээд шүүх бүртгэхэд саад гарсангүй” гэх хариулт өглөө.
Хамуг Монголын хөдөлмөрийн намыг /ХМХН / бүртгэх асуудлыг Дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуралдаанаар Хамуг Монголын Хөдөлмөрийн намыг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргасан байна. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн   тул Хамуг  Монголын Хөдөлмөрийн Намыг  улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.

Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Хамуг Монголын Хөдөлмөрийн намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардууллаа.

Хуралд тус намыг төлөөлж намын дарга  С.Молор-Эрдэнэ, Намын цэцийн дарга Ц.Шинэбаяр тэргүүтэй тус намын гишүүд ирсэн байна. Тэд Улс төрийн намын тухай хуульд зааснаар намыг үүсгэн байгуулах хурлаа хийснээс хойш ажлын 10 хоногт багтаан намыг Дээд шүүхэд бүртгүүлэх тухай заалтын дагуу  энэ сарын 6-ны өдөр  Дээд шүүхэд намаа бүртгүүлэхээр материалаа өгчээ. Тус намын анхдугаар их хурал өнгөрсөн есдүгээр сарын 23-нд болж, нийслэл орон нутгийн 500 гаруй төлөөлөгч оролцсон юм. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Цоо шинээр нам байгуулж байгаа. Хуулийн хүрээнд бүх  материалаа бүрдүүлсэн учир Дээд шүүх бүртгэхэд саад гарсангүй”  гэх хариулт өглөө.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.