3,2 тэрбум төгрөгөөр зам засчээ
2011.10.23

3,2 тэрбум төгрөгөөр зам засчээ

Энэ жил нийслэлд явган хүний замыг засаж шинээр тавьжээ
ТОВЧХОН
  • Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ц.Баасанжав танилцуулав.
Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ц.Баасанжав танилцуулав. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2009-2010 онд нийт 8,2 км авто болон явган хүний замыг 3 тэрбум  225 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авчээ.

НИТХ-ын тэргүүлэгчдээс Хотын төвийн замаар хүнд даацын машин их явснаас замын эвдрэл гарах нь нэлээд байдгийг анхаарч, хариуцлага тооцох хэрэгтэйг анхааруулав. Дашрамд дуулгахад, НИТХ Тэргүүлэгчдийн хуралдаанаар Багахангайн мах боловсруулах үйлдвэрийнхэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд хамрагдах хүсэлт гаргасныг дэмжиж, баталлаа.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.