2011.10.23

Шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулав

shildeg-aj-ahuin-negj
























Шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа
ТОВЧХОН
  • Жил бүр Нийслэлийн өдрийн өмнө нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2011 оны аравдугаар сарын 19-ний өдөр болж, нийт зургаан асуудал  хэлэлцсэний эхнийх нь нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулах байлаа. Жил бүр Нийслэлийн өдрийн өмнө нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай.  Энэ жил нийт 22 аж ахуйн нэгж шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргынТамгын газраас томилогдсон Ажлын хэсэг байгууллага нэг бүрийн үйл ажиллагаатай танилцжээ.

Болзлын дагуу нийслэлийн хөгжил цэцэглэлт, хот тохижилтод оруулж буй хувь нэмэр,  ажлын байр нэмэгдүүлсэн байдал, нийгмийн хариуцлага, татвар төлөлт, шинэ бүтээн байгуулалтад оролцсон байдал зэрэг голлох үзүүлэлтүүдийг үндэслэн оноогоор дүгнэхэд
1. Макс групп
2. “Алтан жолоо” ХХК
3.” Тесо” ХХК
4.” Сэрж интернэшнл” ХХК
5. “Улаанбаатар принт” компани эхний таван байрт шалгарлаа.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.